Нийгмийн

Монголын хоёр тамирчин Дэлхийн цомоос медаль хүртлээ

Казахстаны Астана хотноо зохион байгуулсан Дэлхийн цомын тэмцээнээс Монголын боксчид мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Лундаа мөнгөн медалиар энгэрээ мялаав. Түүний хувьд эхний тойрогтоо гоц мөргөсөн бол дараа нь АНУ-ын тамирчныг 5:0, Киргизстаныг 3:2-оор буулган авсан юм. Улмаар хүрэл медалийн төлөөх тулаанд Японы тамирчныг гуравдугаар үед хүнд цохилтоор буулган авсан бол финалд Бразилын боксчинд ялагджээ.

Тэгвэл эрэгтэйчүүдийн 70 кг-д олон улсын хэмжээний мастер О.Бямба-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн бөгөөд Солонгосын тамирчныг 5:0, Шведийг 3:2-оор ялсан ч Бразилд 0:5-аар ялагдсан байна.

Дэлхийн цомын ээлжит цувралд 30 гаруй орны боксчид оролцсон бөгөөд манай улсаас О.Батхүүгийн удирдлагад эрэгтэй, эмэгтэй тус бүр найман тамирчин өрсөлдсөн юм.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
7 сар 7, 2025 21:40

Сайн байна.Авъяастай

Холбоотой мэдээ

Back to top button