Нийгмийн

Улстөрчдөд итгэх үү, шинжлэх ухаанд итгэх үү

Монгол Улсад янжуур тамхи татдаг хүн амын хувь 28% орчим байгаа нь дэлхийн дунджаас хавьгүй өндөр үзүүлэлт юм. Гэтэл дэлхий даяар олон улс орон тамхидалтын түвшинг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 30 хувиас 11-12 хувь, бүр түүнээс доош буулгаж чадсан байна. Энэ нь зөвхөн хатуу хориг тавьснаар бус, хор хөнөөл багатай хувилбарыг бодлогоор дэмжих замаар хүрсэн үр дүн юм.

Сүүлийн үед зарим улстөрч цахилгаан тамхийг “янжууртай адилхан хортой” гэж мэдэгдэж, олон нийтийн ойлголтыг зориудаар төөрөгдүүлж байна. Тийм мэдэгдэл нь эцсийн дүндээ “Та сонголтгүй. Янжуур тамхиа л татаад яв” гэж хэлж байгаатай огтхон ч ялгаагүй. Гэвч энэ нь хүний амь нас, эрүүл мэндээр тоглож буй маш аюултай мэдэгдэл юм.

Шинжлэх ухаан юу хэлж байна вэ?

Их Британи: Public Health England (PHE)

2015, 2018, 2022 онуудад тус тус дүгнэлт гаргаж, цахилгаан тамхийг 95% бага хортой гэж тогтоосон. Иймээс тэд цахилгаан тамхинд онцгой албан татвар (ОАТ) ногдуулдаггүй. Тус улс эрсдэл бууруулах зорилгоор цахилгаан тамхийг тамхинаас гарах шилжилтийн хэрэгсэл гэж бодлогоор дэмждэг.

Үр дүн: Тамхидалт 11.9%-д хүрч буурсан.

АНУ: FDA (Food and Drug Administration)

Цахилгаан тамхийг янжуураас харьцангуй бага хортой гэж хүлээн зөвшөөрдөг.

Зарим бүтээгдэхүүнийг "Modified Risk Tobacco Product" (MRTP) хэмээн нэрлэж, эрсдэл багатайг нь зөвшөөрсөн. Холбооны хэмжээнд цахилгаан тамхинд онцгой албан татвар ногдуулдаггүй. Харин зарим мужууд дотооддоо тодорхой хэмжээнд татвар ногдуулдагч дунджаар цахилгаан тамхинд ногдуулах онцгой албан татвар нь янжуураас дөрөв дахин бага байна. 2008 оноос хойш тамхидалтын түвшин огцом буурч өнгөрсөн оны байдлаар насанд хүрсэн болон хүрээгүй тамхичдын тоо түүхэн доод хэмжээндээ хүрч 11,6% болсон төдийгүй цаашид ч буурах хандлагатай байна.

Европын Холбоо: SCHEER Report (2021)

Цахилгаан тамхи нь хүний биед янжуур тамхинаас 20 дахин бага хортой, хорт хавдар үүсгэх эрсдэл 20 дахин бага гэж дүгнэсэн. Татвар нь ч мөн 5 дахин бага байдаг. Энэ бүхний үр дүн юу вэ?

УлсТамхидалтын түвшинЦахилгаан тамхины татварБодлого
Их Британи11.9%ОАТ ногдуулдаггүйХор хөнөөл бууруулах
АНУ11.6%Янжуураас 4 дахин багаЭерэг татварын ялгаа
Европын орнууд11–20%Янжуураас 5 дахин багаЭрдэмтдийн зөвлөмжөөр

Харин Монголд юу болж байна вэ?

Тамхидалтын түвшин 27% — дэлхийн дунджаас хоёр дахин өндөр. Цахилгаан тамхиийг янжууртай адилтгах замаар өндөр татвар ногдуулж буй бөгөөд никотиноос гадна төхөөрөмж болон дагалдах хэрэгслүүдэд татвар ногдуулснаар янжуур тамхинаас 5 дахин өндөр татвар ногдуулах хуулийн төсөл явж байна. Харин янжуур тамхинд 800₮-ийн нэмэгдэл татвар л ногдуулна гэж буй нь илтэд янжуурыг дэмжсэн бодлого гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна. Мөн амт хориглох шийдэл нь олон нийтийн шүүмжлэл дагуулж байгаа ба үүнийг дагасан янжуур болон цахилгаан тамхины далд эдийн засгийг нэмэгдүүлж, татварын алдагдал хүлээх бодит эрсдлүүд учирч болзошгүй байна.

Зарим улстөрч "цахилгаан тамхи бол яг адилханхортой" гэж олон нийтэд мэдээлж байгаа нь шинжлэх ухаанд суурилаагүй, эрсдэл бууруулах гарцыг хаах, янжуурын бизнесийг шууд дэмжиж буйн илрэл болоод байна. Хүүхдээ л хамгаална гэдэг сайхан уриатай ч одоо байгаа хэрэглэгчдийг хэрхэн эрсдлийг нь бууруулж, тахал болсон янжуур тамхины хэрэглээг багасгах шийдэл огт байхгүй байгаа нь зөвхөн нэг талыг барьсан бодлого гэдэг нь тодорхой.

Яагаад зөв бодлого хэрэгтэй вэ?

Хэрэв Монгол Улс: Цахилгаан тамхи, никотин pouch, халаадаг тамхи зэрэгхор хөнөөл багатай хувилбаруудыг зөв татвар, зөвмэдээллээр дэмжвэл 300,000-400,000 хүн тамхинаас татгалзах бодит боломж бүрдэнэ. Ингэснээр янжууртай холбоотой өвчлөл, нас баралт 50% буурна. Эмнэлэгийн байгууллагын ачаалал, эрүүл мэндийн зардал ч төдий чинээ буух боломжтой.

Эцэст нь, цахилгаан тамхийг “янжууртай адилхан” гэж үзэх нь үнэндээ хортой зуршлаас гарах бүх гарцыг хааж байгаа хэрэг юм. Энэ бол “тамхичин хэвээрээ үлд” гэж тулган шаардсан лобби мэдэгдэл, шинжлэх ухааныг үгүйсгэсэн улс төр. Монгол Улс өөрийн онцлогт тохирсон шинжлэх ухаанд суурилсан, эрсдэл бууруулах бодлогыг хэрэгжүүлж, олон мянган хүний амь насыг аврах боломжтой. Одоо зөв мэдээлэл, зөв шийдвэр хэрэгтэй.

Эх сурвалжууд: 

1. https://www.gov.uk/government/news/e-cigarettes-around-95-less-harmful-than-tobacco-estimates-landmark-review

2. https://news.gallup.com/poll/648521/cigarette-smoking-rate-ties-year-low.aspx

3. https://news.cancerresearchuk.org/2025/03/19/smoking-rates-falling-fastest-in-north-england/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 8, 2025 09:56

Манайх шиг ядуу амьдр�##�тай улс байж хамгийн их архичин тамхичин �##�уурчинтай улс байгаа боловуу

Холбоотой мэдээ

Back to top button