НИЙГЭМНийгэм мэдээ

Хоёр хүний амь хохирсон осолд 1.6 жилийн ял оноосныг ар гэрийнхэн эсэргүүцэж байна

2024 оны зургаадугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёр автомашин мөргөлдөж, хоёр хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдан газар дээрээ нас барсан ноцтой осол гарчээ.

Ослын газар дээр цагдаа, онцгой байдлын алба хаагчид 20 минутын турш ажиллаж, цогцсыг гаргаж авсан байна.

Хэргийг шалгасны үндсэн дээр анхан шатны шүүхээс “Toyota Crown” маркийн автомашины жолоочид 1.6 жилийн хорих ял оноожээ. Гэвч хоёр хүний амь нас хохирсон уг осолд ийм хөнгөн ял оноосныг хохирогчдын ар гэрээс эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсан байна.

Ослын улмаас иргэн Ж (58 настай, эрэгтэй) болон зорчигч С (42 настай, эмэгтэй) нар амиа алджээ. Ар гэрийнхэн нь мэдээлэхдээ, тухайн осол гаргасан жолооч урсгал сөрж, хөдөлгөөний дүрэм зөрчсөн бөгөөд хэргийн дараа уучлал гуйгаагүй, холбоо бариагүй гэдгийг онцолсон юм.

Хохирогч С-ийн охин Г хэлэхдээ: “Ээж маань ослын улмаас харамсалтайгаар нас барсан. Гэтэл ослыг гаргасан этгээд нэг ч удаа уучлал гуйгаагүй. Өмгөөлөгч нь урьд нь хэрэгт орооцолдож байгаагүй, гэм буруугаа хүлээсэн, залуу хүн гэх үндэслэлээр ялыг ийнхүү 1.6 жил болгон бууруулсан. Гэтэл сэтгэл санааны хохирол ч бүрэн барагдаагүй байхад ял оноож шийдвэрлэсэн. Бид давж заалдахад сэтгэл зүйн дүгнэлтээр нөхөн төлбөрийг 99-113 саяас 8-13 сая болгон бууруулсан. Бид өнөөг хүртэл эцэслэсэн шийдвэр хүлээсээр байна. Нөгөө талын гэр бүл ч мөн адил тэвчээртэй, тайвнаар шударга хариу гарахыг хүлээж байгаа. Хамгийн гомдмоор нь биднээс ганц ч удаа уучлалт гуйгаагүй явдал” гэсэн юм.

2025 оны долоодугаар сарын 7-нд товлогдсон давж заалдах шатны шүүх хурал шүүх хурлын давхардал гэх шалтгаанаар хойшлогдож, долоодугаар сарын 22-нд болохоор товлогджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Сонин юм аа. Хуурамч дипломтой багшийг болохоор 120 саяыг төл гэсэн шийдвэр гаргаад бусдыг амиа хорлоход хүргэсэн.
Дүрэм зөрчсөн жолооч 2 хүнн �##�чаад байхад 8 сая төгрөг ар гэрт нь өг гэдэг шийдвэр гаргаад суудаг. Энэ нийгэм хэлбэр болжээ

Шүүх
Шүүх

Урсг�##� сөрж хүний амь хохирсон бол тэгээд 2 хүн хүнийг санаатай �##�сан тооцох хэрэгтэй

Иргэн
Иргэн

Шүүхэд ханг�##�ттай хахууль өгчөө!!! Чадаж байхад яаахав!!! Монгол улс Хүрэлсүхийн өнгөн дээр сүйрээд бнаа!!!

Өөрийн орныхоо Хүний эрхийн асууДлыг тогтолцоог да
Өөрийн орныхоо Хүний эрхийн асууДлыг тогтолцоог да

авилга авч дээ шүүгч хь .
15-20жил өгмөөр хэрэг бн бараг 22жил .хоёр хүний амь .

Монгол мал
Монгол мал

Хөдөөний м�##�ууд УБ хотод дэндүү их байсан, одоо зун болоод хадөөний з�##�уучууд, хүүхдүүд скутэр, мопед, дугуй гх.мт.дураараа унаад нас, дүрэм огт мэдэх бтугай хот гж юү бдг ойлгот бхгүй, м�##�ужд дэндүү боллоо

бөмбөг
бөмбөг

Осолд ял оноож шүү дээ

Зочин
Зочин

Үнэхээр шударга бус юм

Irgen
Irgen

Iim shuuhde oron mnaihas uur bhgui bha tamine

Zochiзочинnзочин
Zochiзочинnзочин

Санаатайгаар хүн амьны хэрэг амийг амиар солино .

Зочин
Зочин

Хууль шүүхийнхний үнэн нүүр царай.

Зочин
Зочин

uursdiig ni al, tegeed 1.6 jil suugaad l garaad ireh um bn shd

zochi
zochi

shvvgch nar xaxuuli l awsan bailgvi xvnii ami xoxirson bxad shudarga bish yal bna Shvvgch narin nersig il bolgoj bmaar bna

Зочин
Зочин

Хууль журам шийдхээс ар гэрийнхэн нь шийдэх үү үгүй шүү дээ автын хэрэг бол маш тодорхой баримттай байдаг маргаан байхгүй. Ингэж хууль шүүхэд нөлөөлхийг оролдохоо болио иргдээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

2 хүнийг хороожээ, эсрэг урсг�##�аас орж мөргөсөн. Энэ хэрэг тэр хавийн оршин суугчид ч гэсэн харсан байхад 1.6 жил , түй п. да. Алуурчинг өмөөрдөг хэн бэ чи айн

Холбоотой мэдээ

Back to top button