“Чайна энержи”-гийн рэйсийг нүүрс тээврийн мафи гацааж эхэлснээс онцгой дэглэм тогтоожээ

Нүүрсний хулгай гэж бужигнасан 2023 онд л ЭТТ ХК дээр онцгой дэглэм тогтоон, БЭТ томилж байсан. Гэтэл өнөөдөр дахин ийм шийдвэр гаргасан нь нүүрсний экспортод асуудал үүссэнийг илтгэж байна. Нөгөө талаас, энэ саналыг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан гаргаснаас харахад, нүүрс дундаа нүүрс тээврийн асуудал нэлээд ужгирчихсан болж таарав.
Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар ийнхүү ЭТТ ХК дээр онцгой дэглэм тогтоох, БЭТ биш БЭТ-ийн баг томилж ажиллуулах, үүндээ дөрвөн яамны төлөөлөл оруулах шийдвэр гаргасан байна.
Шалтгааныг нь бол албан мэдээндээ, “...үүссэн хүнд суртлыг арилгах, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор” гэж товчхон дурджээ. Мөн Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн байгууламжийг бүрэн ашиглалтад оруулах чухал байгааг хавчуулж өгсөн байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, ЭТТ ХК дээр нүүрс тээвэрлэгчдийн эрх ашиг нэлээд гүнзгий үйлчилж байгаа аж. Тэгэхээс ч аргагүй, “Чайна энержи”-тэй хийсэн гэрээ бол үндсэндээ тэдний нүүрсийг тодорхой хугацаанд, тогтмол хэмжээнд нэн тэргүүний зарчмаар тээвэрлэх агуулгад төвлөрсөн. Харин ЭТТ ХК-ийнхан олон жил хэрүүл уруул болж барьж байгуулсан төмөр замаараа биш, тээврийн машинуудаар нүүрс тээвэрлэхийг илүүд үзээд байгаа бололтой.
Тодруулбал, “Чайна энержи”-гийн төлөвлөгөөт нүүрсийг ачих гэхээр эхлээд уртын тээврээ явуулна гэдэг шаардлага тавьдаг болжээ. Атал “Чайна энержи” рүү нүүрс тээвэрлэх гэрээ бол хоёр улсын ЗГ хоорондын хэлэлцээрийн асуудал. УИХ-аар баталчихсан харилцаа. Үүнийг хэрэгжүүлэх гээд, нүүрсээ ачих гээд ирэхэд хоосон, ачааны машины тэвшин дээр түрүүлж овоолоод уртын тээвэрт гаргачихсан байх тохиолдол нэгээр тогтохгүй гарчээ.
Нөгөө талаас төмөр зам руугаа буулгаж ачихын тулд логистикийн төвийн байгууламжийн асуудлаас болж саатах нь ч байна. Ингээд “Чайна энержи”-гийн хуваарийг дөрвөн хоног алдсан кэйс хэд хоногийн өмнө гарчээ.
Мөн тээврийн төлбөр төмөр замынх өндөр, ачааны машиных хямд байсаар байгаа. ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Мөнхжаргал гэж хүн одоог хүртэл тээврийн машины тендерээ үргэлжлүүлэн зарлаж, тэдэнд давуу эрх олгосоор буй нь голлох шалтгаан нөхцөл болжээ.
“Чайна энержи”-гийн гэрээ гэдгийг уншигчдад дахин сануулбал, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх хүрээнд нэгэн ойлголцолд хүрсэн. Энэ бол “Чайна энержи” рүү 16 жилийн турш 247 сая тонн нүүрс тогтмол тээвэрлэх тохиролцоо.
Нүүрс тээвэр тасалдвал экспортын орлого буурдаг манай нөхцөлд энэ ихээхэн баталгаа болж чадсан юм. Энэ хүрээнд урт хугацааны тээврийн гэрээг тавдугаар сард Тяньжинд зурж, зургадугаар сарын 24-нд эхний галт тэргээ хөдөлгөсөн.
Айлын талаас тээврээ битгий хоцроо гэдэг шаардлагыг тавиад эхэлжээ. Гэрээний үүргээ яг таг биелүүлж байж Замын-Үүд-Эрээний дараа анхны боомт маань төмөр замаар сая нэг холбогдоно, тээвэр эрчимжинэ, экспортын орлого үлэмж өснө. Нөгөө талаас нүүрсний үнэ тогтмол унаад байдаг, наадмын өдрүүдэд экспорт хааяагүй зогсож таардаг. Энэ онцгой үед “Чайна энержи”-гийн нүүрс тээврийг зориуд гацааж, ачааны машинуудад давуу эрх олгоод байгаагийн урхаг хоёр орны харилцааны асуудалд өндрөө авах магадлалтай.
Тийм ч учраас ЭТТ ХК дээр тогтоосон энэ удаагийн онцгой дэглэм бол нүүрс тээврийн машинуудтай, тэр мафитай, тэдний эрх ашигтай тэмцэх агуулгатай болж таарлаа. Том дүр зургаараа, “Чайна энержи”-тэй хийсэн гэрээндээ хариуцлагатай хандах зорилт болж таарч байна. Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Г.Занданшатарын Засгийн газар тэгэхээр ЭТТ ХК дээрх ачаа тээврийн ужиг бизнестэй зоримог тэмцэнэ гэж шийдсэн бололтой.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бугшсан гарууд яаж ийж байгаад эрх ашигаа өмнөө тавиад л байгаа бүх шатанд шүү. Эхнээс нь буудаад эхэлбэл зугтаад �##�га болно. Биeбиeэ барьж өгнө.
Даварсан муу шээсний хөөснүүдийг буудаж �##�
Амарбаясг�##�ан л бгаа ш дээ. УИХ дотроо тэмц
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
б�##�иар новшнууд дандаа өөрсдийн эрх ашгаа бодно шүү
МАН АН ын угшилтай өлөн хулгайчууд улс орныг самарч дууслаа. Төрийн өндөр дээд �##�бан туша�##�тнууд гэх өөрсдийгөө өргөмжилсөн новшнууд нь бүлэглэлийн гишүүн юм биш үү. Ийм хулгайчууд байхад энэ улс орон дампуурахгүй гээд яахав
Оюун Эрдэнийг огцруулаад болгочихно гэж бодсон, улам хатуу арга хэмжээ АВАХ хэрэгтэй.....Төр Засгийн эсрэг үйл хийгээд байгаа хүмүүсийг эрс таслан зогсоогоочээ. НИЙТЭЭРЭЭ МЭДДЭГ БОЛСОН ДОО. ХОЁР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ЭСРЭГ АЖИЛЛАГАА БИШ ҮҮ..!!!
Хоёр гурвыг нь буудчихаач тэгээд л нам юун төлөө онцгой бүрэн эрхтэй билээ шүүх ч хэрэггүй