Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ: Энэтхэг-Хятадын харилцаанд Далай ламын хойд дүрийн асуудал шүдний өвчин болж байна

Энэтхэг дэх БНХАУ-ын Элчин сайдын яам ням гарагт /2025.07.13/ мэдэгдэл гаргахдаа хоёр улсын харилцаад Далай ламын хойд дүрийн асуудал шүдний өвчин болоод байна гэжээ. БНХАУ, Энэтхэг хоёрын харилцаа 2020 оны хилийн мөргөлдөөнөөс хойш муудсан байгаа. Энэтхэгийн гадаад хэргийн сайд тус мөргөлдөөнөөс хойших БНХАУ дахь анхны айлчлалаа удахгүй хийх гэж буй.

Долоодугаар сарын 6-нд Далай ламын 90 насны төрсөн өдөрт Энэтхэгийн сайд нар оролцсон. Баярын ёслолоос өмнө Далай лам мэдэгдэл хийхдээ хойд дүрийг зөвхөн өөрийнх нь үүсгэн байгуулсан Гадэн Подран сан тодруулна хэмээсэн юм. Төрсөн өдрийн баяраар нь Далай ламын хажууд суусан Энэтхэгийн Парламент болон цөөнхийн асуудал эрхэлсэн сайд Кирен Рижижу мэдэгдэл хийхдээ хойд дүрийн асуудлыг зөвхөн Далай лам болон түүний ажлын алба л шийднэ гэсэн билээ.

Уг мэдэгдэл нь БНХАУ-ын дургүйцлийг хүргэсэн. Бээжин Төвөд Буддизмын оюун ухааны тэргүүнийг өөрсдөө тодруулах эрхтэй гэж мэдэгддэг юм. Тэгвэл БНХАУ-ын Энэтхэг дэх Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Юу Жи сошиал орчинд бичихдээ, Энэтхэгийн эрдэм шинжилгээ болон стратегийн нийгэмлэгийн зарим хүмүүс Далай ламын хойд дүрийн талаар зохисгүй мэдэгдэл хийсэн гэжээ.

Тэрбээр хэн нэгнийг нэрлээгүй ч Энэтхэгийн стратегийн асуудал эрхэлсэн шинжээчид болон засгийн газрын сайд хойд дүрийн асуудал дээр Далай ламыг дэмжсэн байр суурь илэрхийлсэн байгаа. Юу Жи бичихдээ “Гадаад харилцааны салбарын хүмүүсийн хувьд Шижантай холбоотой асуудлын эмзэг байдлыг бүрэн ухамсарлах хэрэгтэй. Далай ламын хойд дүр болон, залгамж халгаа нь БНХАУ-ын дотоодын хэрэг” гэжээ. Төвөдийг Хятадад Шижан гэж нэрлэдэг юм.

Юу Жи нэмж бичихдээ “Шижантай холбоотой асуудал нь Хятад-Энэтхэгийн харилцаанд шүдний өвчин, Энэтхэгийн хувьд дарамт болж байна. Шижаны асуудлаар тоглосноор хөл рүүгээ буудаж л төгсөн болно” гэжээ.

Энэтхэгийн Гадаад хэргийн яам Далай ламын төрсөн өдрөөс хоёр хоногийн өмнө мэдэгдэл хийхдээ Нью Дели итгэл үнэмшил, шашин шүтлэгтэй холбоотой асуудлаар ямар ч байр суурь баримтлахгүй хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 14, 2025 11:03

Беен Алдаа. З�##�гамж х�##�аа! Х�##�гаа биш,,!

Холбоотой мэдээ

Back to top button