“Air India”-ийн ослын урьдчилсан дүгнэлтийн дараа “Boeing” мэдэгдэл хийлээ

Өнгөрсөн сард “Air India” агаарын тээврийн компанийн онгоц Энэтхэгт осолдож, 260 хүн харамсалтайгаар нас барсан. Бямба гарагт /2025.07.12/ тус ослын урьдчилсан шатны дүгнэлт гарсан. Тэрхүү дүгнэлтэд онгоцны хөдөлгүүр рүү шатахуун шахдаг унтраалгууд унтарч, үүний улмаас хоёр нисгэгч хооронд будилаан үүссэнийг харуулсан юм.
Тэгвэл осолдсон онгоцыг үйлдвэрлэсэн “Boeing” компани болон АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA) түлшний унтраалгын түгжээ аюулгүй хэмээн мэдэгджээ. Онгоцны хар хайрцагт бичигдсэнээр бол ослоос өмнөхөн нэг нисгэгч нөгөөгөөсөө яагаад түлшний унтраалгыг дарсан бэ гэж асуусан юм. Харин нөгөө нисгэгч нь унтраалгыг дараагүй гэж хариулсан.
“FAA” “Түлшний хяналтын унтраалга, дотор функц нь Boeing онгоцны хэд хэдэн загвартай ижил төстэй. FAA энэхүү асуудлыг Boeing компанийн 787 загварт (осолдсон загвар), мөн ямар ч загварт шалгалт явуулах хэмжээний аюулгүй байдлын эрсдэл гэж үзэхгүй байна” гэж мэдэгдэл хийжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.