Гадаад мэдээДЭЛХИЙ

Зеленский эмэгтэй улстөрчийг ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гарагт /2025.07.14/ мэдэгдэл хийхдээ Эдийн засгийн сайд Юлия Свириденког ерөнхий сайдаар томилохыг санал болгож байна гэжээ. Энэхүү мэдэгдэл Украин засгийн газартаа илүү өргөн хүрээний өөрчлөлт хийж магадгүйг харууллаа.

Зеленский өөрийн сошиал хуудас дээрээ “Би Юлия Свириденког Украины засгийн газрыг удирдан, засгийн газрын үйл ажиллагааг мэдэгдэхүйц шинэчлэхийг санал болгосон. Ойрын хугацаанд шинэ засгийн газрын мөрийн хөтөлбөртэй танилцахаа тэсэн ядан хүлээж байна” гэжээ. Тэрбээр Свириденкотой “Украины засгийн газрын чадавхыг нэмэгдүүлж, украинчуудыг дэмжих хөтөлбөрийг өргөжүүлж, дотоодын зэвсгийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх тодорхой арга хэмжээний талаар ярилцсан” гэж тус нийтлэлдээ бичсэн байна.

Украин АНУ-тай газрын ховор металлын асуудлаар хэлэлцээ хийж байх үед 39 настай Свириденко олонд танигджээ. Хэрвээ Зеленскийн санал болгосон өөрчлөлтийг парламент нь дэмжвэл Свириденко Денис Шмихалыг орлон ажиллах юм. Шмихал 2020 оноос хойш Украины ерөнхий сайдаар ажилласан.

Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Би Зочин
Би Зочин
7 сар 15, 2025 18:33

Амжилт хүсье СЛАВА УКРАИНЕ

Холбоотой мэдээ

Back to top button