Гадаад мэдээДЭЛХИЙ

Зеленский Киев, Москва хоёр лхагва гарагт хэлэлцэнэ гэж мэдэгджээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гарагт /2025.07.21/ мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.07.23/ Киев, Москва хоёр дайныг зогсоох дараагийн хэлэлцээгээ хийнэ гэжээ. Хоёр тал Истанбул хотноо хоёр удаа хэлэлцсэн ч дайныг дуусгах тал дээр ямар нэгэн ахиц гараагүй.

Зеленский шөнө бүр хийдэг мэдэгдэлдээ “Өнөөдөр би Рустем Умеровтой (Украины аюулгүйн зөвлөлийн гишүүн) ОХУ-ын талтай Туркт хийх өөр нэгэн уулзалтын талаар ярилцлаа. Умеров уулзалтыг лхагва гарагт хийхээр товлосон” гэжээ.

Тэгвэл ОХУ-ын төрийн өмчит ТАСС агентлаг нэрээ нууцалсан эх сурвалж дурдан мэдээлэхдээ хоёр тал пүрэв гарагт /2025.07.24/ хэлэлцэнэ хэмээсэн байна. Кремль даваа гарагт мэдээлэл хийхдээ хоёр тал дахин хэлэлцэхээр төлөвлөж буйг баталж, огноог нь тодорхой болгосны дараа олон нийтэд зарлана гэжээ. Гэхдээ уулзалтын хүлээлтийг дарах зорилгоор, дипломат замаар хийх ажил их байна хэмээсэн юм.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зелёньскийг ямар хүн гэж Путин хэлэлцээ хийх билээ Мөрөөдөж л байг

Бодит байдал
Бодит байдал
Reply to  Зочин

Зөнөг+тэнэг з�##�гасан фашист путинтай хэлэлцээ хийх хэрэг байдаг л юм байх даа

бөн бөн
бөн бөн
Reply to  Зочин

Яг яг

Холбоотой мэдээ

Back to top button