НИЙГЭМНийгэм мэдээ

Энэ оны эхний хагас жилийн байдлаар 755 амьтныг хууль бусаар агнажээ

Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/05 дугаартай удирдамжийн дагуу улсын хэмжээнд Амьтны тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалтыг зохион байгуулж буй.

2025 оны эхний хагас жилийн байдлаар 22 зүйлийн 755 амьтныг хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр агнаж, тэдгээрийн гаралтай эд эрхтэнг гарал үүслийн тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн 168 удаагийн зөрчил илрүүлж хуулийн дагуу арга хэмжээ авч, байгалийн нөөцөд учруулсан хохиролд нөхөн төлбөр оногдуулсан аж.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл болох галт зэвсэг 6 ширхэг /Сайга, Вепрь, Саббати, ТОЗ-8/, мөсний өрөм 1 ширхэг, загасны тор 2 ширхэг, загасны уурга, дэгээ 4 ширхэгийг хураан авч, зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр галт зэвсгийг Цагдаагийн байгууллагад, бусад эд зүйлс болон амьтны мах, эд эрхтэнг тухайн орон нутгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд, түүхий эдийг Зоонозын өвчин судлалын төвд тус тус хүргүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button