Нийгмийн

Хууль бусаар 78 зэвэг, 54 хадран загас барьсан иргэдийг саатуулжээ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид сум, орон нутгийн байгаль хамгаалагч нартай хамтран Улсын тусгай хамгаалалт бүхий “Орхон” голын ай сав газраар хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Хяналт шалгалтаар Орхон, Улиастайн голоос хууль бусаар 78 зэвэг, 54 хадран загас барьсныг илрүүлж, таслан зогсоожээ.

Дээрх иргэдийн хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгийн 24.5 дугаар зүйл. Хууль бусаар ан агнах.
24.5.1 Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.


Иймд иргэн та улсын тусгай хамгаалалт бүхий газраас хууль бусаар ан агнахгүй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
fuuuuck
fuuuuck
2020-06-18 10:46

yamar ihiig baridag shynaltai har lalruud ve, ideh hemjeegeeree tsuun tooniig barij bolsongui yu

нэр
нэр
2020-06-18 21:45

одоо бүр ан амьтанаас гадна хадны ганга өвс ч ургуулахгүй юуч үлдээхгүй зулгаадаг болсон байна.

Холбоотой мэдээ

Back to top button