АНУ Японтой томоохон худалдааны тохиролцоонд хүрсэн гэж Трамп мэдэгдэв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт /2025.07.22/ мэдэгдэл хийхдээ Японтоы томоохон худалдааны тохиролцоонд хүрсэн гэсэн байна. Тохиролцооны дагуу Япон АНУ-д 550 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, АНУ Японы бараанд ногдуулах гаалийн татвараа 15 хувь болгож бууруулах болжээ.
Трамп өөрийн сошиал хуудас дээрээ мэдэгдэл хийхдээ Япон улс АНУ-д үйлдвэрлэсэн машин, цагаан будаа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон бусад бараанд зах зээлээ нээнэ гэсэн байна. Тэрбээр “Ийм тохиролцоонд хэзээ ч хүрж байсангүй” хэмээн нийтлэлдээ тохиролцоогоо онцолсон юм.
Японы хэлэлцээч Риосэй Аказава Цагаан ордонд Трамптай уулзсаны дараа тэр ийнхүү мэдэгдэл хийжээ. Аказава АНУ-ын албан тушаалтнуудтай найм дахь удаагаа тарифын асуудлаар хэлэлцээ хийхээр даваа гарагт /2025.07.21/ Вашингтонд ирсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.