Гадаад мэдээДЭЛХИЙ

Эсэргүүцсэн жагсаал болсон ч Зеленский маргаантай хуулийг баталлаа

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский маргаан дагуулаад байсан хуулийн төслийг баталсан байна. Тус хуулийн төсөл нь авлигатай тэмцэх байгууллагуудын эрх мэдлийг сулруулах үр дагавартай учир украинчууд засгийн газрын ордныхоо өмнө томоохон жагсаал хийсэн юм.

Зургийн эх сурвалж: Al Jazeera

Зеленский тус хуулийн төслийг баталсан нь түүнийг иргэний нийгмийн идэвхтнүүд болон зарим ахмад дайчидтай зөрчилдөх зам руу нь орууллаа. Мөн Украины Европын түншүүдийг бухимдуулж магадгүй юм. Шинэ хууль нь Украины ерөнхий прокурорт асар их эрх мэдэл олгож, засгийн газар ямар хэргүүдийг шалгах вээ гэдгийг шийдэхэд хялбар болгож өгчээ. Энэхүү хууль нь авлигатай тэмцэх явдалд улс төрийн нөлөө ороход амархан болгох эрсдэлтэй гэж шүүмжлэгчид үзэж буй.

Хуулийг эсэргүүцэж жагссан украинчууд “Ичгүүртэй”, “Хуулийг хоригло” гэжээ. Жагсаалд оролцсон Саша Казинцева “Хэрвээ хууль батлагдвал Украин Европын холбоонд элсэхэд илүү хүндрэлтэй болно. Бид дарангуйллын үе рүү буцна” хэмээсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 23, 2025 15:38

Jvjigchin l#r ulsaa suirvvllee

Зочин
Зочин
7 сар 23, 2025 16:14

Монголд ямар падтайм тэндхийн хуулийн маргаан нтр

Холбоотой мэдээ

Back to top button