НИЙГЭМНийгэм мэдээ

Сэлэнгэд гарч буй түймрийн голомт руу алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж байна

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймэрт нэмэлтээр үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг хуваарилан, ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр голомтод хүргэж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр багийн Өлөнтийн ам гэдэг газар энэ сарын 21-ний өдөр гарсан ойн түймрийн голомтод УБТЗ-ын Цэрэгжүүлсэн хамгаалалт Онцгой байдлын албаны 18 алба хаагчид нэмэлтээр үүрэг гүйцэтгэхээр очжээ.

Мөн сумын Баянцагаан 2 дугаар баг Ард түмний ам гэдэг газар энэ сарын 21-ний өдөр гарсан ойн түймрийн голомтод нэмэлтээр үүрэг гүйцэтгэхээр Сүхбаатар аймгийн ОБГ-ын алба хаагчид эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамрагдаж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч буй.

Түүнчлэн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр баг Шоргоолжийн өндөр гэдэг газар гарсан ойн түймрийн голомтод нэмэлтээр үүрэг гүйцэтгэхээр Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамрагдаж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авчээ.

Ташрамд дуулгахад тус хамт олон 4 дэх удаагаа Сэлэнгэ аймагт гарсан түймэрт үүрэг гүйцэтгэхээр ирээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button