Хятадын албан тушаалтнууд эсрэг хүйстнээ дооглох нь тоглоом биш гэж комедиануудад анхаарууллаа

БНХАУ-ын албан тушаалтнууд комедиануудыг хүйсийн зөрчилдөөнийг өдөөхөөс зайлсхийхийг анхааруулж, зүгээр инээлгэхийн тулд бус бүтээлч байдлаар шүүмжлэхийг зөвлөжээ.
Нэгэн комедиан гэр бүлийн хүчирхийллийн талаар тоглолтдоо дурдсан нь Хятадын цахим орчинд олны анхаарлыг татсан байсан юм. Үүний дараа тус анхааруулгыг зүүн бүсийн Жэжиан мужийн албан тушаалтнууд “WeChat” хуудсаараа дамжуулан гаргасан байна.
Жэжианий суртал ухуулгын хэлтэс зарим хошин шоу дайн байлдааны талбар мэт болж, хүйсийн асуудлыг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зөрчил болгож хэтэрхий хялбаршуулж байна хэмээн шүүмжилжээ.
“WeChat” тус хэлтэс нийтлэл оруулахдаа “Шүүмжлэх нь мэдээж зөв. Гэхдээ энэ нь инээлгэхийн тулд хүйс хоорондын зөрчлийг дурдахаас илүүтэйгээр бүтээлч байх ёстой” гэж бичсэн байна.Суртал ухуулгын хэлтэс мөн комедиануудад хүйсийн талаар хэрхэн ярьж болох талаар зөвлөмж өгсөн аж.
“‘Өөртөө итгэлтэй эрчүүдийг элэглэхийн оронд ийм сэтгэлгээг бий болгосон нийгмийн шалтгаануудыг судлах нь дээр. Мөн материаллаг эмэгтэйчүүдийг сохроор дооглохын оронд хэрэглээний нийгэм хүйсийн дүрүүдэд хэрхэн нөлөөлж байгааг эргэцүүлэх нь зүйтэй” гэж тэр хэлтэс нийтлэлдээ дурджээ.
БНХАУ-ын урлаг энтертайнментын салбар эрх баригч Коммунист намын хяналт дор байсаар ирсэн. Сүүлийн арван жилд эрх баригчид хяналтаа улам чангаруулсан. Харин Жэжиан мужийн суртал ухуулгын хэлтэс гаргасан анхааруулга цахим орчинд зарим шүүмжлэл дагуулсан байна.
“Weibo” платформ дээр нэгэн хэрэглэгч “Яг юу болсныг л хэлсэн байхад хүйс хоорондын зөрчил өдөөсөн гэж үү?” хэмээн бичсэн нь их хэмжээний хандалт авчээ. Өөр нэг хүн “Юмыг эмэгтэй хүний өнцгөөс ярихаар л хүйсийн зөрчил гэж нэрлэдэг бол хэт мэдрэг хандлага юм биш үү” гэсэн юм
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ИНГЭЖ БОДОХГҮЙ ХӨЛИЙГ НЬ МӨРӨН ДЭЭРЭЭ ТОХООД ЯГААХАН ХЭЛҮҮГИЙ НЬ ТААЛАХАД ЭМЭГТЭЙ ЧИНЬ НУМРААД ИРЭНГҮҮТ НЬ ДҮР ЕРӨН БОЛ БЭЭЖИН ХОТОД ХИЧНЭЭН ТН ТОЧИК НЭГ ШӨНӨ УРСАН ГАРЧ БЭЛГЭВЧ ҮТРЭЭНД НЯЛЦАЙН УРСДАГ БОЛ ДОО ХӨӨРХИЙ ХЯТАД ХҮҮХНИЙ АЛНААС САРМИС ҮНЭРТЭНЭ ШҮҮ ДЭЭ ШАЛ ТЭНЭГ БГА БЗ
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud