Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг шүүх дахин хэлэлцэж байна

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан, УИХ-ын даргасан асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг энэ оны 2-р сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэж байсан билээ.
Улмаар З.Энхболдод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 34.19-р зүйлийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож, цагаатган шийдвэрлэсэн. Харин шүүгдэгч Б.Энх-Амгаланд холбогдуулсан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3-т заасан улс төрийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашигласан нь үндэслэлтэй гэж үзэн гэм буруутайд тооцсон билээ.
Харин хоёр жилийн хорих ял сонссон Б.Энх-Амгалан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, Уг гомдлыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээж авсан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан гомдолд үндэслэн тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Учир нь прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй, хэргийн үйл баримтыг хэт ерөнхийлөн тодорхойлсон гэжээ.
Өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх дахин хэргийг хэлэлцэж байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгэлгүй дээ ! Зика вирус гэдэг таравган мангасыг шоронд нь бөөс болтол хатаах хэрэгтэй ! Тэнгэргүй муу илжиг Монголын ардчил�##�, зах зээлийг нураах да�##�га вартай Оросын тавиул шүү дээ !