“Улаанбаатар Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох жүдо бөхийн “Улаанбаатар Их дуулга” тэмцээн өнөөдөр “AIC Степ Арена”-д эхэлнэ. Олон улсын жүдо бөхийн холбооны хуваарь багтсан энэ тэмцээнд 28 орны 236 тамирчин оролцож байгаагаас эрэгтэй 142, эмэгтэй 94 тамирчин багтсан байна.
Улаанбаатарын “Их дуулга”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Олон улсын жүдо бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац, Биеийн тамир, спортын улсын хороо хамтран зохион байгуулж буй.
Нээлтийн үйл ажиллагаанд БТСУХ-ны дарга Э.Билэгт, Олон улсын жүдо бөхийн холбооны Шүүгчдийн зөвлөлийн дарга Армен Багдасаров, Санхүүгийн ерөнхий захирал Насир Тамими, Спортын хариуцсан захирал Коосэй Иноэ, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл тэргүүтэй албаныхан оролцлоо.
- Өнөөдрийн барилдаан 12:00 цагаас эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг-ын жингийн барилдаанаар эхэлнэ.
- Эрэгтэй -60 кг-д БНСУ, Япон, Бахрайн, Узбекистан, Франц, Казахстан зэрэг орны 20 жүдоч барилдана. Манай улсаас Э.Ариунболд, Э.Сумъяабазар, Б.Сүхбат, Н.Мэндсайхан нарын жүдочид барилдана.
- Эрэгтэй -66 кг-д 25 жүдоч барилдах бол манай улсаас Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, Ө.Бямбасүрэн, Ө.Жанцандорж нар барилдана.
- Эмэгтэй -48 кг-д 12, -52 кг-д 16, -57 кг-д 14 жүдоч барилдахаар болжээ.
Тэмцээний хэсгийн барилдаан 12:00 цагаас эхэлнэ. Харин 17:00 цагаас финалын барилдана болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.