СПОРТ

Улаанбаатарын Их дуулга: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар нэг хэсэгт учраа таарна

“Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн -48 кг-ын жингийн аваргууд тодорно. Нийт 17 жүдоч барилдах эл жинг Израилын тамирчин Шира Ришони тэргүүлэн зодоглоно.

Түүнтэй А хэсэгт Африк тивийн гурван удаагийн аварга Геронэй Уайтебүүл хуваарилагдах бол В хэсэгт манай хоёр жүдоч болох ОУХМ Бавуудоржийн Баасанхүү, Ганбаатарын Наранцэцэг нар багтжээ.

Тэд энэ оны Антальягийн Гранд Сламын аваргын төлөө учраа таарахад Г.Наранцэцэг ялж, аваргалсан билээ. Харин 2022 оны насанд хүрэгчдийн УАШТ-д Б.Баасанхүү өрсөлдөгчөө ялж, анх удаагаа Монгол Улсын аваргаар тодроод байгаа.

Харин тэмцээний С хэсгийг “Будапешт-2017” ДАШТ-ий -52 кг-ын жингийн мөнгөн медальт Нацүми Цүнада тэргүүлэн барилдана. IJF-ийн далбаан дор оролцох ОХУ-ын Сабина Гилиазоватай нэг хэсэгт багтжээ.

Улмаар D хэсэгт Чилийн Mary Dee Vargas Ley, ОХУ-ын Ирина Дольгова нар багтахаар болжээ.

Мөн энэ жинд манай улсаас өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Женко клубийн тамирчин Баасансүрэнгийн Ойдовчимэд, 14 настай Тэрбишийн Ариунзаяа нар өрсөлдөнө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x