Гадаад ажилчинтай ёс зүйгүй харьцсан хэргийг Солонгосын ерөнхийлөгч шүүмжлэв

2025 оны долоодугаар сарын 23-ны өдөр БНСУ-ын тоосгоны үйлдвэрт ажилладаг Солонгос ажилчид гадаадын ажилчинтай ёс зүйгүй, хүчирхийлэлтэй харьцаж буй бичлэг цахим орчинд тарж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан.
Уг үйлдэлд хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн шахалт, мэдээллийн дараа долоодугаар сарын 24-ний өдөр БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён албан ёсны мэдэгдэл хийсэн байна. Тэрээр:
“Нийгмийн эмзэг бүлгийн эсрэг хүний эрхийг зэрлэгээр зөрчсөн аливаа үйлдлийг бид хатуу шийтгэнэ. Ардчилал, соёлын үлгэр жишээ болсон Солонгос улсад ийм зүйл болсон гэдэгт би итгэж чадахгүй байна. Энэ бол хүний эрхийг ноцтой зөрчсөн, нийгмийн хамгийн эмзэг бүлэг рүү чиглэсэн хүчирхийлэл юм. Солонгосын иргэд ч өмнө нь амьжиргаагаа залгуулахаар гадаад орнуудад ажиллаж, зовж явсан. Тэдний шаргуу хөдөлмөрийн үр дүнд өнөөгийн Солонгос улс хөгжсөн. Тиймээс өнөөдөр манай улсад ажиллаж буй гадаадын ажилчдыг адилхан хүндэтгэх, хүний эрхийг нь хамгаалах ёстой ” хэмээсэн байна.
Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дагуу Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам болон бусад холбогдох байгууллагуудад гадаад ажилчдын эрхийг хамгаалах, хөдөлмөрийн мөлжлөгөөс сэргийлэх чиглэлээр яаралтай арга хэмжээ авах даалгавар өгсөн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гадаадын иргэдийн эрхийг хамга�##�ах т�##�аар ажил хийх нь зөв шүү.
ДЭЭРЭЛХҮҮ ЛАЛАРЫН ГӨЛӨГНҮҮД ЮМАА ЯАЖААГААН АЛНУУДАА
Яамай даа....Солонгосчууд арай л давраад байгаа....га�##�ийнханыгаа бас нэг шавхуурдахад гэмгүй л байх.....
Со нар үнэхээр жудаггүй хүмүүс л дээ
Хэдхэн жилиин өмнөл гадагшааа боол хиидэг байсан улс авилг�##� хулгаадааа хатуу ял өгдөг болжэээж хөгжсөн гэээ биздэээ монголоос ша�##� өөр
MGL.чуудыг ингэж чадахгүй ээ айгаад