Хэргийн мөрөөр

"Ц.Баатарсайхан хүүгийнхээ асуудалд хууль зүйн бус ч ёс зүйн хариуцлага хүлээх ёстой"

"Говь"-ийн пальто, "Говь"-ийн хослол хувцасны шүүгэнд нь байна гэдэг энгийн дундаж хэрэглээтэй монгол хүн бүрийн хувьд сэтгэл ханамж авдаг нэг гоё мэдрэмж нь юм.

Авахад бас чамгүй өндөр өртөгтэй. Дэлхийн масс хувцас үйлдвэрлэлийн дундаж брэндээс хэдэн пальто өнгө хослуулаад авчих мөнгөөр "Говь"-иос нэг ширхгийг л авна. Түүнийгээ "Говийнх" гэсэн тодотголоор хайрлаж, гамнаж, удаан өмсөцгөөнө. Багагүй "хичээсэн" мөнгөөрөө ингэж монголчууд "Говь" брэндээр гоёдог.

Гэтэл монголчууд тэгж их хичээж байж гоёдог өнөөх "Говь"-ийн мөнгө нь нэг бийлэг эрхмийн хүү рүү цутгадаг. Тэр нь архи уусан үедээ олон нийтийн газар танхайрч, хүний биед ноцтой гэмтэл учруулаад гадагшаа зугтчихдаг. Хуулийнхан дуудахаар "Найз охины бие өвдөөд байна" гэж хэлдэг, тийм залуугийн тансаглал болж байгаа логик харагдав.

Амарсайханы аав "Таван богд" группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан ч энэ өдрүүдэд хүүгийнхээ асуудлаар ам нээсэнгүй. Хүүгийнх нь хамт явагсдаас хар тамхи буюу сэтгэцэд нөлөөлөх бэлдмэл хэрэглэсэн үедээ танхайрсан нь тогтоогдов. Харин Б.Амарсайхан гадагшаа "зугтсан" тул хуулийнхан эрэн сурвалжлах бүртгэлд оруулахаар болсон ч хар тамхи хэрэглэсэн эсэх шинжилгээ аваагүй хэвээр байна.

Мэдээж хүүгийнх нь өдүүлсэн хэрэг "Таван богд" группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайханд хууль зүйн хувьд хамаагүй. Гол нь тэдний гэр бүл монголд Үндэстэн дамнасан корпораци лугаа бэхэжсэн, гадны олон нэр хүндтэй бизнесүүдийг монголд төлөөлөх эрх хүлээдэг зэрэг нийгмийн шинжтэйд л асуудал нь байгаа юм. Энэ тохиолдолд ёс зүйн хариуцлага зайлшгүй яригдах л ёстой.

БНСУ-д томоохон брэндийн эздийн хүүхэд хүчирхийлэл, танхайрал зэрэг хэрэгт орооцолдоход эцэг эх нь олон нийтэд хандан уучлал гуйж, удирдлагын албан тушаалаас нь хүүхдээ буулгах, компанийн эрх шилжүүлэн өгөхөөс татгалзах зэрэг үйлдлүүд хийсэн байдаг.

Угаас тухайн гэр бүл энэ тохиолдлуудад, хувийн ёс зүйн түвшин болоод нийгмийн хариуцлага, олон нийт- хэвлэл мэдээллийн хүлээлт зэрэг хууль зүйн бус хариуцлага үүрэхээс өөр аргагүй нөхцөл байдалд ордог. Ингэж байж бизнесийн нэр хүндээ хамгаалах, аврах үйлдэл хийдэг нь ч олон улсад тогтсон жишгүүдийн нэг билээ.

Гэтэл Б.Амарсайханы энэ кэйс дээр, гэр бүлийнх нь хүрээнд юун ёс зүйн хариуцлага яригдах манатай. Хуульзүйн хариуцлага хүлээхээс зугтаад, оргон зайлчхаад байна. Нэр төртэй, байнга ажиллаж, хөдөлмөрлөж явдаг Ц.Баатарсайханы хувьд энэ олон ойн арга хэмжээ давхацсан өдрүүдэд ёсзүйн хувьд олон нийт дунд гарахад ч бэрхшээлтэй баймаар.

Хөшигний ард П.Цэрэнпунцагийг "Хүүгээ саатуулан шалгах хугацаан дээр асуудал үүсгэхгүй" хэмээн дуугарсан гэгдэж буй. Түүний эзэмшдэг Жем тэргүүтэй бизнесүүдийг бодсон ч тэр, нэгэн цагт монголын ард түмний хайр талархлыг хүлээж явсан бөх, тэр хүний хувьд хүүгийнхээ өдүүлсэн асуудалд олон нийтээс уучлал хүсэх орон зай ч хүлээгдсэн хэвээр буй. Эл хэрэгтэй холбоотой олон нийтийн зүгээс Хаан банк, Говь, Жем зэрэг бизнесийн байгууллагуудаас үйлчилгээ авахгүй байх уриалгыг гаргасан нь ч тэдний хувь анхаарч үзэх ёс зүйн сэрүүлэг юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
46 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ХҮҮХЭДИЙНХЭЭ НЭР ТӨР , ИРЭЭДҮЙГ Л БАЛЛАЖ БНА ДАА. ОДОО ЦАГ ӨӨР БОЛСОН ХУУЛЬ ЁСОО ХҮНДЭЛДЭГ ХҮМҮҮС ШУДАРГА ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ЗОГСЧ ЧАДДАГ ХҮМҮҮС ИРЭЭДҮЙГ ТОДОРХОЙЛДОГ БОЛЖ БГА .

Дулам
Дулам
Reply to  Зочин

Улсаас идсэн мөнгөнүүд нь хатгаад нүгэл нь нүдээрээ гарч үрс нь мансуурч,танхайрч эхэлжээ.Үүд андуурдаггүй үйлийн үр нь эргээд өөрсдөд нь там болж өөрсдийг нь намнаж эхлэх нь дээ.Увайгүй ёроолгүй хулгайч,луйварчдыг.Хэмжээ хязгаартай бсан бол үрс нь ийм бд�##�тай мансуурч даврахгүй,өөрсдөө үлдэх ирээдүйнхээ төлөө шан�##�аагүй бх бсан даа! Бод бод! Баячуулаа.

Зочин
Зочин

Энэ муу эцэг санаатай луйварчин хулгайч ялтан л гадаад руу оргон �######�уулсан бүх дансыг хааж царцаах хэрэгтэй өмхий хулгайч нарыг

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хүүгээ хар тамхичин болгох , монгол хүнээ , эх орноо үл хүндэтгэж үзэн ядах , хүний амь нас , эрүүл мэндэд нь хэрцгийгээр х�##�дах зэрэг зэрлэг б�##�мад хүмүүжлийг энэ Ц . Баатарсайхан гэгч л хар багаас нь суулгаж өгч байгаа юм . Баатарсайхан чиг хуулийн хариуцлага хүлээх ёстой !!!!

Элдвээ
Элдвээ

Юун уучл�##� гуйх, харин ч зугтахыг нь зохион байгуулсан хүн шүү дээ. Ер нь эднийхэн утгагүй улс мөнгөний төлөө яаж ч мэдэх улс. Ах дүүс нэгийгээ хороож, өөрөө эхнэрээ зоддог өөдгүй

Дулам
Дулам
Reply to  Элдвээ

Юун аймаар юм?

Зочин
Зочин
Reply to  Элдвээ

Эхнэр ч бусдын бизнес санааг булаадаг, ёс зүйгүй эмэгтэй, ххбанкинд ажилладаг байхдаа з�##�уусын төслийг хуйлг�##�даг нэгэн байсан

Зочин
Зочин

Говь. ХААН банк, Жем хэрэглэхгүй байя.

зочин
зочин

гэмт хэрэг, хулгай, луйвраар л манлайлагчид

Зочин
Зочин

Зөв. Энэ хүүгийн амьдр�##� ч эмгэнэл шүү дээ. Аав нь (Баатарсайхан) ээжийг нь (Хуланг) дандаа зоддог, үүнийг харж өссөн хүүхэд бол хүчирхийллийн трауматай л болно. Хар тамхиа хэрэглэхээр траума нь сэдрээд, хүний хүүг үхтэл нь б�##�баж байхгүй юу. Тэгээд хариуцлага хүлээж чадахгүй, зугтаад �##�га болов. Ийм хулчгар Таван Богд группыг ирээдүйд авч явж чадах уу? Өөрийнхөө хийсэн үйлдэлд ч хариуцлага хүлээх чадамжгүй хүчирхийлэгч байгаа биз дээ?

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ц . БААТАРСАЙХАНЫ хар тамхины бизнес болон хэрэглээнд ашиг нь зарцуулагддаг бүх бизнесийн өмчлөх эрхийг төр зарцааж хураан авах ёстой !!!

Зочин
Зочин

Хүүгээ зугта�##�гасан бол хам хэрэгтэн гэсэн үг. Гэмт хэрэгтэн Toyota-г Монголд төлөөлөх эрхгүй. Асууд�##� шударгаар шийдэгдэх хүртэл Hitachi, Fujitech, Ashinoya, KFC, Little Sheep, Pizza Hut, Mommy Poko, BridgeStone, Colgate гээд 91 брендэд Монголчууд маань хориг тавиарай.

Зочин
Зочин

Хүү нь үнэхээр хулчгар, тэнэг юм. Эцгээс нь бизнесийн түншүүд нь шударга ёс нэхээд ирэхэд тэр оргодол хаачих юм? Toyota лав ийм хүмүүсээр Монголд төлөөлүүлэхийг хүсэхгүй. Монголчуудыг доромжилж байгаа аятай хүүгээ оргуулаад, хаа холдох юм? Дэлхий ертөнц жижигхэн болсон, эх оронгүй тэнүүчилж амьдарч байгаа Элбэгдорж, Сайханбилэг, Сах�##� Эрдэнэбилэг шиг харийн нутагт үхэх л ганц сонголт бий. Хариуцлага хүлээж чадахгүй зугатдаг этгээд Таван Богд Группыг удирдаж чадах уу? Ямар ч сэтгэлийн тэнхээ, эр хүний шийр байхгүй хар тамхичин байгаа биз дээ?

Зочин
Зочин

Зөв

Зочин
Зочин

Хүүгээ зугта�##�гасан

Зочин
Зочин

Мөнгөтэй хүнд монголын хууль үйлчлэхгүй дээ!

Зочинзочинzochin
Зочинзочинzochin

Новш хүлээ уучл�##� хүлээ хариуцлага хүлээ

Зрчин
Зрчин

Баатарсайхан чинь өөрөө ажилтнаа зоддог, чамайг хүн явуулж �##�уулна гэж зан�##� хийдэг.

ИРГЭН
ИРГЭН

Эх эцэг биеийг төрүүлдэг ч санааг төрүүлдэггүй. Ямар ч эх эцэг хүүхдээ "Хүн �##�, хүрээ т�##�!" гэдэггүй юм. Эх эцгийн буян хишгийг даах хавьгүй бол тэнгэр бурхан шийтгэнэ.

Зочин
Зочин
Reply to  ИРГЭН

Эцгийн буяныг уу, бузар буруу үйлийг үү!!!!!!?????

Зочин
Зочин

Яг зөв

Иргэн
Иргэн

Бүх юм цаагуураа болж байгаа монголчуудаа санаа зоволтгүй мөнгө байхад болно!!!

Ямар хун
Ямар хун

Бийй болглосоноо харуул ард иргэдийн боломжыг хулгайлхгч үндэсний компани нэртэй

Зочин
Зочин

Ёс зүй нэхэх нь зөвөө

Зочинпүрэв
Зочинпүрэв

Pizza hat Говь Жем эдгээр компании бүтээгдэхүүн хамаар�##� бүхий компаний үйлчилгээнээс татг�##�з ард түмнээ толгой дээр чинь үсний ялгадасаа хаяад бна ойлгоно уу

Дарьсүрэн
Дарьсүрэн

Үйлийн үр нь ха�##�га андуурдаггүй .

Зочин
Зочин

Ийм хулчгар Япон брендүүдийг Монголд төлөөлнө гэдэг байж болохгүй асууд�##�.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ховдын булган сум

Зочин
Зочин

Эдний өмнөөлөгч нь л яар�##�тай хил гар гэж зааж өгсөн биз

Зочин
Зочин

Баян тансаг амьдр�##�д тансаглаж амьдарч яваа үр хүүхэдиинхээ цаашдиин амьдр�##�ииг боддогбол баячууд минь үр хүүхэд ээ зөв хүмүүжил олгоАрд түмэн хэрхэн амьдарч буйгмэдрүүл сурга, ёс зүитэй ,ниигмиин харицлага хүлээдэг Эхорон Артүмнии төлөө сэтгэл гаргадаг хүнболго тэгж чадахгүй бол таний үүсгэсэн бизнес чинь дампуурч үр хүүхэд чинь танииг бурханииоронд очсоний дараа эмзэг бүлэг рүү шууд шилжинэ

Зочин
Зочин

Амиа хорлочихоо

Зочин
Зочин

Huuhded hil davj zugatahad tusalsan l baih taaraad, Ter tohioldold huuliin hariutslaga huleelgeh yostoi

Зочин
Зочин

Хуцдаг новш вэ !!! Тэр хүүгийн нүд , нүүр рүү өшиглөсөн гол хүн нь Ц . Баатарсайханы хар тамхичин хүү
Б . АМАРСАЙХАН гэж камерт бичигдсэн байгаа биз дээ . Тэр новш шоронд сууж , Ц . Баатарсайханы ашиг нь хар тамхины бизнес болон хэрэглээнд зориулагддаг бизнесүүдийг нь улсад хураан авах хэрэгтэй !!!

Зочин
Зочин

Aaw ni ooroo zugtaalgasan baij taaraa shde

Иргэн
Иргэн

Хүүгээ зугтахыг зөвлөж зугта�##�гасан байж таараа увайгүй юмаа нүгэл нь нүдээрээ гарах байх

Зочин
Зочин

бүх дансыг нь хаа тэгээд гүйцээ

Зочин
Зочин

Насанд хүрсэн хүн хэрэг хийсэн бол хариуцлагаа хүлээх байна.Эцэг эх нь биеийг нь төрүүлж,өсгөсөн болохоос хийсэн хэргийг хүлээнэ гэж байхгүй.Монгол хүний атаархуу муухай зангаа �##�ь болохоор битгий гарга.Хүү нь болохоос эцэг нь хэрэгтэн биш.

Батбаяр
Батбаяр

Хүүхэдээ нийгэмд аюултай этгээд болгон хүмүүжүүлсэн Баатарсайхны бүх бизнесийн байгууллагаар үйлчлүүлэхгүй байх эрх нь ард түмэнд бий... Өөрөөр тэмцэх арга одоохондоо харагдахгүй байна.. Хэний ч үр хүүхэдэд аюул учруулах нийгэмд хортой нэгэн болсон бололтой.. Эх эцэг нь тоохгүй байгаа бол төр төмөр нүүрээ харуулан хаа байгаа газраас нь барьж хорих ёстой

Зочин
Зочин

Хар тамхины наймаачин эцэг хүү Ц.Баатарсайхан , Б . Амарсайхан нар хэргээ хүлээ !!!!

Enkhee
Enkhee

Tiim sh dee Yun tuld neeh svrhii etseg ni yum hog

Монгол
Монгол

Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдав гэж юу л тэнэгтээд бнаа говь энд ямар хамаатай юм

Зочин
Зочин

Зөв

Зочин
Зочин

Ерөнхий дөө энэ болохгүй бүтэхгүй байгаа сайд дарга гишүүд том компани нууд захир�##� хууль хүчний байгууллагий төрийн өндөр �##�бан хаагч нарийн хэний ч бай хууль тэгш үйлчлэх ёстой тийм болохоор энэ оргон �######�сан гадний улс орон гараад явсан хүмүүсийн ар гэрийнхэн хариуцлага тооцох хуультай оруулж ирмээр байна шүү тэхгүй ямар нэгэн хэрэгт оруугүй туулай юмуу хашаа юм зугтаад �##�га болно шүү араа мэдэж амьдрах хэрэгтэй шүү худлаа мөнгө бүхнийг шийддэг юм уу ай

Эгэл
Эгэл

Админ гуай үгээ мэдэж бур,хуулиас давсан ямар ч үйлдэл байх ёсгүй,Монгол улс хуультай орон. Тэртэй тэргүй ямар ч эцэг хүн хүүхдийнхээ төлөө шан�##�ж байгаа.Өө сэв хайж,гайгүй ажиллаж байгаа дотоодын томоохон аж ахуйн нэгжээ татаж унагах хэтийн бузар санаагаа орхи!

Зочин
Зочин
Reply to  Эгэл

Говь компанийш улсад хурааж ав

Холбоотой мэдээ

Back to top button