Нийгэм мэдээ

Л.Гүндалайд хариуцлага тооцох уу, эсвэл 80 км/ц хязгаарыг нэмэх үү

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай саяхан өөрийн цахим хуудаст автомашинаар 140 км/цагийн хурдтай явж байгаа бичлэг оруулсан. Ингэхдээ "Орон нутгийн замд хурдтай явж байгаа машинд эгнээ чөлөөлж, зам тавьж өгөх ёстой. Гэтэл манай монголчууд тэгдэггүй, орк зан гаргадаг" гэхчлэн ярьсан юм.

Дараа нь түүнийг ТЦА-наас дуудаж, холбогдох арга хэмжээг авах гэсэн ч очихгүй, завтай үедээ очно хэмээн хариулснаа бас нүүр хуудастаа мэдээлжээ.

Орон нутгийн замд 80 км/цагаас дээш хурдтай явж болохгүй. Нөгөө талаар, замын өргөн, урт, эргэлтийн зайг тооцсоны үндсэн дээр хурдны дээд хязгаарыг тогтоодог.

Харин Л.Гүндалай "80 км/ц хурдаа барьдаг хүн байхгүй. 100 хүний гурав нь л тэгж явж байгаа. Энэ бол хурдны дээд хязгаарыг шинэчлэх ёстой гэсэн үг. Би харин ч шүгэл үлээсэн" хэмээн ярьж байгаа юм.

Орон нутгийн замд 80 км/цагийн хурдыг ягштал баримталдаг хүн цөөн нь үнэн ч гэлээ дүрэм бол дүрэм, хууль бол хууль. 80 км/цаг гэдэг хэмжээг зүгээр ч нэг гаргаагүй. Бүхний л нөхцөл байдлыг харгалзан үзсэн байдаг. Орон нутгийн зам дээрх осол аваарын дийлэнх хурд хэтрүүлснээс болдог.

Иймд Л.Гүндалайд хариуцлага тооцож чадах эсэх нь л анхаарал татаж байна. Энгийн иргэн цагдаагийн "манаа"-тай үед 90 км/цаг хүргээд буулгаж байхдаа "буудуулж", эрхээ хасуулдаг тохиолдол зөндөө. Харин 140 км/цагаас хэтрүүлсэн нь баримттай, нотолгоотойгоо буй Л.Гүндалай хэрэв ирэхгүй бол прокурорын дуудах хуудас хүргүүлэх аж.

Нөгөө талаас үнэхээр 80 км/цагийн хязгаарыг тодорхой хэмжээнд нэмж өгөх нь оновчтой гэсэн байр суурийг ч илэрхийлж эхэлжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ц. Эрдэнэбат
Ц. Эрдэнэбат
8 сар 4, 2025 15:27

Зөрчлийн тухай хуулийн тэдийн тэдийг үндэслэн 50.000 төгрөгөөр торгов!гэх биз...ккк

Зочин
Зочин
8 сар 4, 2025 19:06

Энэ өвгөн юу л хийгээд байна даа

Зочин
Зочин
8 сар 4, 2025 15:57

Чи яасан их хуцдаг х�##�тармаа вэ!?! Наадхи 80 гэдэг тоо чинь дээр үеийн шороон замын хязгаар! Үхсэний чинь тооцоо суд�##�гаа. Худлаа ард түмнээс мөнгө шулах арга з�##�ь!!!

Иргэн
Иргэн
8 сар 4, 2025 17:51

ЗА СҮРТЭЙШТ ГҮҮНЭЭ БОЛОХООР НЬ ЦАГДАА ДУУДАЖ БАЙГААШТ МАНАЙ ГҮҮНЭЭ ТЭГЖ ЯРИВАЛ 180 км/ц ХУРДТАЙ ЯВАХАД НЬ БИ БОЛИУЛСАН ТЭГТЭЛ 140 ДЭЭР ЛАЙВДДАГ ГАРДАА ОДОО ГҮҮНЭЭ ХЭДЭН ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛНА МАНАЙ ГҮҮНЭЭГИЙН ХУВЬД ТЭР ТОРГУУЛЬ БОЛ ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС АМНЫ ХАЛБАГААР УС ХУТГАСАНТАЙ АДИЛ БӨЛГӨӨ.ГҮҮНЭЭ МИНИЙ НАЙЗ ОДОО 200 км/ц ЛАЙВДААД ӨГӨӨРЭЙ ЧИ БОЛ ЭНЭ ЦАГИЙН АУГАА ИХ ШУМАХЕР ШҮҮ БРАВО ЧИ ЧАДНАА АНДАА

Дэл
Дэл
8 сар 4, 2025 19:27

Цагдаа нар хараа хян�##�тгүй хаяжих үхэх нэг үхээд тахир дутуу болох нэг нь болж байхад ухаан суух байлгүйдээ угаасаа зам нь нарийхан тэгээд чанар муутай харин гэмгүй хүмүүс хохирох бий дээ Гүнд�##�ай үхэхэд хэнч харамсахгүй

иргэн
иргэн
8 сар 4, 2025 19:29

хуулиа өөрчлөөгүй болохоор арга хэмжээ авна шүү дээ хөө

Холбоотой мэдээ

Back to top button