“УБТЗ” ХНН: Төмөр замчид баяраа ч тэмдэглэх эрхгүй юм шиг юм бичиж арай болохгүй байх

Сүүлийн үед УБТЗ-ын талаар олон нийтийн цахим сүлжээгээр гарч байгаа зарим зүйлийг тус нийгэмлэгийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулсныг хүргэж байна.
-УБТЗ-ын зорчигч тээврийн вагонууд хуучирч муудсан нь үйлчилгээний чанарт нөлөөлж байгаа талаар зорчигчид байнга гомдоллож байна. Хуучин вагонуудаа сольж шинэчлэх цаг болсон юм биш үү?
-Тиймээ. Зорчигчийн вагоны парк шинэчлэлтийг хийх цаг хугацаа аль хэдийн болсон. Өнөөдөр зорчигчийн нийт вагоны 80 гаруй хувь нь 30-аас дээш жил болсон хуучин вагонууд байна. УБТЗ олон арван жил нийгмийн хариуцлагынхаа хүрээнд алдагдалтай тээвэр хийж ирсэн. Тус нийгэмлэгийн тээврийн тарифыг дээрээс олон жил тогтоон барьж ирсэн нь УБТЗ-ын хөгжилд саад болж ирснийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Зөвхөн зорчигч тээврээс гэхэд УБТЗ жил бүр дунджаар 50 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг байлаа. Сүүлийн 10 жилээр тооцож үзэхэд л 350 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Ийм их алдагдал хүлээж байгаа тохиолдолд зорчигчийн вагоныг сольж шинэчилнэ гэдэг хэцүү юм. Хэрэв зах зээлийн зарчмаараа хөгжсөн бол өнөөдөр та бид хоёр ийм юм яриад сууж байхгүй байсан.
Харин сүүлийн гурван жилд УБТЗ-ын удирдлага төр, засагт асуудлаа шаргуу танилцуулж зөвшилцсөний эцэст тээврийн тарифын индексжүүлэлтийг хийж эхлээд байна. Үүний үр дүнд УБТЗ-ын 21 төрлийн тээврийн тарифын 2-оос бусдыг өртгөө нөхөх болон ашигтай түвшинд хүргэлээ. Энэ ажлын хүрээнд орон нутгийн зорчигч тээврийн тарифыг 2023 оноос 50 хувиар нэмсэн нь жилдээ хүлээдэг байсан 50 гаруй тэрбум төгрөгийн алдагдлыг 50 хувиар бууруулсан. Цаашдаа зорчигч тээврийн үйлчилгээнийхээ чанарыг улам сайжруулахын тулд алдагдлыг бүрэн арилгахаас өөр арга зам байхгүй.
-Олон нийтийн сүлжээгээр галт тэрэгний зүтгүүр хар утаа хаяж байгаль орчныг бохирдуулж байгаа бичлэг цацагдаж хүмүүс дургүйцлээ илэрхийлж байна. Үүнд тайлбар хийнэ үү?
-УБТЗ-ын ихэнх ачаа тээвэр зорчигч тээврийн адил олон жил алдагдалтай тээвэрлэлт хийж байсан. Энэ нь хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэлтийг бүрэн гүйцэт хийх боломжийг хязгаарлаж, зүтгүүр, вагоны ашиглалтын хугацаа хэтэрснээс гэмтэл гарч эвдрэх тохиолдол гардаг. Олон нийтийн цахим сүлжээгээр тараад байгаа уг бичлэг нь 2022 онд 2ТЭ116-1730 зүтгүүр дээр гарсан хөдөлгүүрийн гэмтлээс үүдэлтэй тохиолдол. Уг зүтгүүрийг тухайн үед нь засаж одоо хэвийн ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд ачаа тээврийн хэмжээ нэмэгдэж байгаатай уялдуулан зүтгүүрийн паркаа шинэчлэх ажлыг Замын захиргаа боломжийнхоо хирээр хийж байна. 2017-2024 онд гол замын 2ТЭ25км маркийн 27 ширхэг шинэ зүтгүүр авсан.
Эцэст нь тэмдэглэж хэлэхэд УБТЗ-ын тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээнд энэ мэт хүндрэлтэй асуудлууд байгаа хэдий ч УБТЗ-ын хамт олон төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангахын төлөө 24 цагийн турш шаргуу хөдөлмөрлөж байгааг ойлгон урам зориг өгч байгаасай гэж хүсэж байна. Үүнийг ойлгохгүй зарим хүмүүс төмөр замчид баяраа ч тэмдэглэх эрхгүй шахуу юм бичих юм. Өнөөдөр төмөр замын тээврийн үр шимийг айл өрх, аж ахуйн нэгжүүд байнга хүртэж байдгийг зарим хүмүүс мэддэггүй бололтой.
А.ТЭНҮҮН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ер нь ингэж с�##�бар болгон баяр гэж баахан мөнгө үрж, цаг үрж байх ямар шаардлага байгаан ? Монголчуудыг хавтгайд нь эр эмгүй архичин болгож байгаа нэг ш�##�тгаан нь энэ олон утгагүй с�##�барын баяр шүү, манайхаас өөр хаана ингэж элийрч б�##�айрч байгаан ? орос ч бараг ингэхээ больсон шүү дээ
Хорин нэгдүгээр зуунд хорвоо ертөнцийн хамгын хоцрогдсон бохир тээврийн хэрэгсэл.. 50 жилийн өмнө ийм л байсан яг хэвээрээ байгаа арчаагүй с�##�бар бол Орос Монголын хувь нийлүүлсэн төмөр зам... Хүний булчингийн хүчээр бараг хөдөлж байгаа .. бараг арван хэдэн мянган хүн ажилладаг гэдэг биздээ.. Монгол хүнийг ачаа бараа тээвэрлэж байгаа мэт тээвэрлэдэг байдлаа зогсоож хөгжлийн дэлхийн жишигт хүргэх ёстой... Олон мянган ажиллаж байгаа хүмүүсийг бол ойлгож байна.. Удирдлага арчаагүй Орос Монголын төрд хэлж байна
Суухаа больчих, ачаа бараагаа г�##�т тэргээ тээвэрлэхээ больчих
төмөр замчид ц�##�ингаа аваад түүгээр баяр ёслолоо тэмдэглэж болно л доо, харин байгууллагын хөрөнгөөс мөнгө гаргаж баяр тэмдэглэх тухай бол байж болшгүй ээ.