Улс төрийн мэдээ

Тендер: Баянзүрх дүүрэг ₮391 саяар халтиргаа, гулгааг арилгах 460 тн давс авна

Баянзүрх эко тохижилт үйлчилгээнээс 391 сая төгрөгөөр давс авах тухай тендер зарласан байна.

Тухайлбал, эл тендерээ өчигдөр буюу /2025-08-12/-ны өдөр зарласан бөгөөд үнийн саналаа ирэх сарын 03-ны өдөр хүртэл хүлээн авахаар тусгасан байна. Харин тендерт тусгагдсан нийт өртөг болох 391 сая төгрөгөө өөрийн хөрөнгөөрөө санхүүжүүлнэ хэмээжээ.

Уг давсаа нийтийн эзэмшлийн зам талбай, явган зам, авто зам, авто талбайн халтиргаа гулгааг арилгахад ашиглана гэжээ. Ингэхдээ тендерийн нийт дүн болох 391 сая төгрөгөөр 460 тонн давс авахаа илэрхийлсэн байна. Тооцоолон үзвэл 1 тонныг нь 850 мянган төгрөгөөр авна гэсэн үг.

Давс нийлүүлэгч нь нийлүүлэх бүтээгдэхүүний дээжийг магадлан итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж дүгнэлтийг гэрээний дагуу нийлүүлэх бүтээгдэхүүнийг захиалагч талын тогтоож өгсөн байршил, агуулахад буулгаж эмх цэгцтэй өрөх, барааг ус чийг нэвтрэхээс сэргийлж ус нэвтрэхээс сэргийлж ус нэвтрүүлэхгүй савласан байх шаардлагатай юм байна.

Давсанд тавигдах шаардлагыг дараах хүснэгтээс харах боломжтой.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button