Он гарснаас хойш цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй 470 осол бүртгэгджээ

Улсын хэмжээнд сүүлийн дөрвөн жилийн байдлаар /2022-2025/ цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй осол, гэмтэл өдөр бүр бүртгэгдэж, иргэд амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч байгаа тоо нэмэгдсээр байна.
Тухайлбал, 2022 онд 50, 2023 онд 305, 2024 онд 532, 2025 он гарснаас хойш улсын хэмжээнд 470 тохиолдол бүртгэгдсэнийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Өнгөрсөн оны энэ үед 384 осол бүртгэгдсэн бол энэ жил 86-гаар нэмэгджээ. Тиймээс Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Тээврийн цагдаагийн албатай хамтран суррон, мотоциклын соёлтой, аюулгүй хэрэглээг хангуулах үүднээс “Хурдан биш аюулгүй нь” аяныг өрнүүлээд байгаа. Насанд хүрсэн иргэд А ангиллын тээврийн хэрэгслээр авто замын хөдөлгөөнд оролцохдоо техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, А үнэмлэхтэй байх, замын баруун талын эгнээгээр зорчих, хамгаалалтын малгай, хувцас хэрэгслээ өмсөх нь өөрийгөө болон бусдыг болзошгүй эрсдэлээс хамгаалах юм.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.