Байгаль орчин

Улаан тайгынхны тэжээж тайгад тавьсан хоёр бамбарууш байгаль хамгаалагчдыг хараад гүйн иржээ

Өнгөрсөн 2023 оны зургаадугаар сард эхээсээ төөрсөн хоёр бамбарууш өслөж, малчин айлд очсон байдаг. Улмаар хоёр бамбаруушийг байгаль хамгаалагчид орон нутгийн иргэдийн хамт өсгөж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Эхээсээ өнчирч өлссөн хоёр баавгайн бамбарууш малчин айлд очиж, малчид тэдэнд сүү өгснөөр хүнээс холдохоо байсан талаарх дуудлага мэдээлэл Зэд Хантайн бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тус оны дөрөвдүгээр сард иржээ. Тиймд байгаль хамгаалагчид бамбаруушуудыг айлын өвөлжөөнөөс шилжүүлэн авч өөрсдийн захиргаанд тэжээж эхэлсэн. Ингэхдээ ан амьтны байгалийн зэрлэг араншныг нь сэргээж, эрүүл өсгөж бие даах чадвартай болохоор нь байгальд тавихаар ажиллаж байв.

Мөн тэднийг Дондог, Дулам гэж нэрлэсэн билээ.

Улмаар онд орсон Дондог, Дулам хоёрыг Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны дарга, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх өнгөрсөн 2024 оны гуравдугаар сард өөр дээрээ авч тэжээсэн. Ингэхдээ тэднийг Borya, Pepе хэмээн нэрлэж, тус оны тавдугаар сарын 29-ний өдөр хоёр бамбаруушийг тэжээж байсан байршил нургаас нь 100 гаруй км газар нисдэг тэргээр зөөвөрлөн, хүзүүнд нь сансрын чип суулган Бусын их тайгад тавьсан.

Үүнээс хойш Улаан тайгын хамт олны Бусын их тайгад тавьсан хоёр бамбарууш өнгөрсөн оны есдүгээр сард байгаль хамгаалагчдын тавьсан автомат камерт бичигджээ. Камерт бичигдсэнээс тэд байгальдаа дасан зохицсон байдалтай. Самар жимс олж идээд ичихээр бэлтгэж байгаа нь харагдсан байдаг.

Тэгвэл энэ удаа байгаль хамгаалагчидтай тэдний өсгөсөн хоёр бамбарууш болох Borya, Pepе нар Их Бусын тайгад тааралдсан байна. Ингэхдээ тэд байгаль хамгаалагчид рүү гүйн ирж, ойртоод хэсэг тоглож байгаад буцаад тайгын гүн рүү гүйн оржээ. Тэд нас биед хүрсэн том баавгай болсон байсныг байгаль хамгаалагчид онцолж, том болсноо бидэнд харууллаа хэмээн зургийг нь нийтэлжээ.  

Д.ЦЭГЦ

Холбоотой мэдээлэл:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Араатан бол араатан шүү. Болгоомжтой

Татвар төлөгч
Татвар төлөгч

Хөөрхөн

Зочин
Зочин

Хөөрхөн

Зочин
Зочин

Боря ч гэх шиг лэнин гэхгүй яасан...

Зочин
Зочин
Reply to  Зочин

harin tme gadaad ner shaatsan

Бэлтгэл хурандаа
Бэлтгэл хурандаа
Reply to  Зочин

Тэгээд яах байсын Оюук, эсвэл Хүүк гэж нэрлэх байсымуу?

Ганбаатар
Ганбаатар

Хүнтэй ойр байсан амьтан байг�##�даа бе даагаад зэрлэгшээд ирхээрээ хүнээс айхгуй өлссөн үедээ барьж идэж л таарна. Маш аюултай

Зочин
Зочин

Аймаар юм хэдий өсгөсөн ч араатан эвгүй шүү

Зочин
Зочин
Reply to  Зочин

хүмүүс ойлгох ёстой эх амьтанийг битгий агнаач
Өнчөрөөд хөөрхий хүн бараадаж ирсэндээ ашгүй бол

Зочин
Зочин

Хөөрхөн юмаа, гэхдээ юун Боря Пепе болоод явчихлаа, бичиж бг хүн текст хуулаад бг юм уу, сүүлдээ манайх мөн үү гэхээр болчихлоо

МАН-2-р ээлж
МАН-2-р ээлж
Reply to  Зочин

хоол хүнсний зард�##�д дэмжлэг өгсөн гадаад орны хүний хүслээр нэр өгсөн байх магадл�##�тай ....................

Эрдэнэ
Эрдэнэ

Хөөрхөн юм бэ ????????

Зочин
Зочин

Huurhun amitan uhaantai shuu hun l ailgaj zochoohgui vol

Зочин
Зочин

Иргэн

Зочин
Зочин

Энэ байг�##�ь хамга�##�агч чинь т�##�ийгаач ирвэс хамга�##�агч хөөрхий хүүгийн аав шиг байна, тэр мундаг эх оронч хүүг өсгөж хүмүүжүүлсэн гавъ
ятан!!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тиймээ мөн2

Монгол иргэн
Монгол иргэн

Хөөрхөн юм даа Адгуус ч гэсэн ухаантхй юм..Хэлтэйсэн ярьдаг бол Их л сонинг ярьж суух бсан буй заа..Олон болж өсөөрэй Хөөрхөн гээш...

Зочин
Зочин

Хөөрхөн юм бэ

Зочин
Зочин

Хөөрхөн юмаа

Зочин
Зочин

зэрлэг амьтад хүнд дасах аюултай. нас бие гүйцэхээрээ аюул учруулж магад

Холбоотой мэдээ

Back to top button