Тайгад тавьсан хоёр бамбарууш 5 сарын дараа автомат камерт бичигдэв
Өнгөрсөн зургаадугаар сард эхээсээ төөрсөн хоёр бамбарууш хоол тэжээлээ олж идэх чадваргүй болж малчин айлд очсон байдаг. Улмаар хоёр бамбаруушийг байгаль хамгаалагчид орон нутгийн иргэдийн хамт өсгөж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, Эхээсээ өнчирч өлссөн хоёр баавгайн бамбарууш малчин айлд очиж, малчид тэдэнд сүү өгснөөр хүнээс холдохоо байсан талаарх дуудлага мэдээлэл Зэд Хантайн бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд өнгөрсөн дөрөвдүгээр сард ирсэн байдаг. Улмаар бамбаруушуудыг айлын өвөлжөөнөөс шилжүүлэн авч өөрсдийн захиргаанд тэжээж эхэлжээ. Ингэхдээ ан амьтны байгалийн зэрлэг араншныг нь сэргээж, эрүүл өсгөж бие даах чадвартай болохоор нь байгальд тавихаар ажиллаж эхэлсэн юм. Мөн тэднийг Дондог, Дулам гэж нэрлэсэн билээ.
Улмаар онд орсон Дондог, Дулам хоёрыг Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны дарга, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх өнгөрсөн гуравдугаар сард өөр дээрээ авч тэжээсэн. Ингэхдээ тэднийг Borya, Pepе хэмээн нэрлэж, өнгөрсөн тавдугаар сарын 29-ний өдөр хоёр бамбаруушийг тэжээж байсан байршил нургаас нь 100 гаруй км газар нисдэг тэргээр зөөвөрлөн, хүзүүнд нь сансрын чип суулган Бусын их тайгад тавьсан юм.
Тэгвэл Улаан тайгын хамт олны Бусын их тайгад тавьсан хоёр бамбарууш өнгөрсөн есдүгээр сард байгаль хамгаалагчдын тавьсан автомат камерт бичигджээ. Камерт бичигдсэнээс тэд байгальдаа дасан зохицсон байдалтай. Самар жимс олж идээд ичихээр бэлтгэж байгаа нь харагдсан байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ ТӨМӨРСҮХ УНАГАН БАЙГАЛЬ ЗЭРЛЭГ АН АМЬТДЫН ТӨЛӨӨ МАШ ИХ АЖИЛЛАЖ БАЙГАА МУНДАГ ХҮН.ЭНЭ ХОЁР БАМБАРУУШИЙН ТУХАЙ НЭВТРҮҮЛЭГ ҮЗЭЭД ЭНЭ ХҮНИЙГ АРГАГҮЙ БИШИРСЭН МАШ ИХ СЭТГЭЛИЙН ХАТТАЙ ХҮН ШҮҮ ХҮН УГААСАА БАЙГАЛИЙН БҮТЭЭЛ БАЙГАЛЬТАЙГАА ОЙР БАЙЖ УНАГАН БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАХЫН УХААНЫГ ЗАЛУУСТ ҮЛГЭРЛЭЖ ЯВАА АНДУУРААГҮЙ БОЛ САЙХАН ХҮҮ НЬ БАС Л БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЖ ЭХ ОРОН НУТАГ УС РУУГАА ШУНАЛТАН ДАЙРСАН НҮГЭЛТ ХУЛГАЙЧУУДЫН ЗОЛИОС БОЛСОН ХҮҮГИЙХЭЭ ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ ЯВАА САЙН ААВ.ЭНЭ ХОЁР БАМБАРУУШ ХӨӨРХӨН ЮМАА ОДОО ЗЭРЛЭГ БАЙГАЛЬДАА ДАСАА БИЗ ДЭЭ.ХҮН БҮР ТӨМӨРСҮХ ГУАЙ ШИГ ЭХ БОЛСОН БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЖ ШҮТЭЖ ЯВАХ АВААС БУСАРМАГ АХАРХАН БОДОЛТОЙ ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИНГҮҮДЭД ГИШГЭХ ГАЗАР ҮЛ ОЛДОНО АМЖИЛТ ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ
Аль аймаг хаана вэ
Яахна уу? Эхийг нь нухчихаад, үрийг нь Очиж �##�ах нь уу?
Сайн бна.
Бүр хайр хүрчихлээ careгэдэг эможи байсан бол хэдэн зуун хуурамч хаяг үүсгээд л дарах байсан юм аа кк❤♥
Өлөн новшнууд нь битгий �##�чихаасай.анчин нэр зүүсэн дүрдээ итгэчихсэн л�##�рууд
baigalaa hamgaalah n hamgiin shuhal asuudal mon