Нийгэм мэдээ

Дондог, Дулам нэртэй хоёр бамбаруушийг Их тайгад тавихад бэлэн болжээ

Эхээсээ өнчирч үлдсэн хоёр баавгайн бамбаруушт малчин айл сүү өгснөөр хүнд дасаж гэрээс нь холдохоо байсан. Тиймээс иргэд Зэд Хантайн бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд дуудлага өгсөн.

Тус дархан цаазат газрын хамт олон хоёр бамбаруушт Дондог, Дулам хэмээх нэр өгсөн бөгөөд биеэ дааж амьдрах чадвартай болохоор байгальд нь тавихаар 2024 оны гуравдугаар сар хүртэл асарч хамгаалж байсан.

Улмаар хоёр бамбаруушийг өнгөрсөн хавар Улаан тайгын тусгай хамгаалалттай газрын захиргаа руу шилжүүлж, хоёр сар болгоод зургаадугаар сард байгальд нь тавих талаар мэдээлсэн билээ.

Тэгвэл Улаантайгын ТХГЗ-ны дарга, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх "Байгаль хамгаалагчдын сэтгэл шингэж авран хамгаалсан 2 хөөрхөн бамбарууш маань их тайгадаа өөрийн дураараа гүйж амьдрах хүчээ аваад тайгадаа гарахад бэлэн болжээ. Тун удахгүй Их тайгын гүнд явлаа" гэжээ.

Улаантайгын тусгай хамгаалалттай газрын захиргааны хамт олон өмнө нь бас төөрч, өнчирсөн гурван бамбаруушийг өсгөж том болгоод их тайгад нутагшуулж байсан юм.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинас
Зочинас
2024-05-28 16:20

Аюултай даа наад хоёр чинь том болоод хүнээс айхаа мэдэхгүй хүн м�##� руу дайраад �##�уулна �##�ь эсвэл гай болж хүний аминд хүрнэ

Холбоотой мэдээ

Back to top button