Нийгмийн
Автомат камерт нэг наст Мазаалайн бамбарууш бүртгэгджээ
2024 онд Говийн Их Дархан Цаазат Газрын А Хэсгийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт суурилуулсан биологийн мониторинг судалгааны зориулалттай автомат камеруудад дөрвөн мазаалай баавгайн бамбарууш бүртгэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, Баруунтоорой, Богц Цагаан Дэрс, Хөх хулс, Хатуу булаг, Хөх дэрс, Ишгэн толгойн автомат камеруудад бүртгэгдсэн. Камерын мэдээллээр явсан газар байршил, өдөр цаг тэр ч бүүхэл Эвшийн хүзүү орчмын цагаан толбо тод харагдаж буй. Судлаачид уг мэдээлэлд үндэслэн 2024 онд шинээр төрсөн дөрвөн бамбаруушийг ялган таниад байна.
Мөн Баруунтоорой, Богц Цагаан дэрс, Цагаан тохой, Хөтөл ус, Цувлуур ус орчимд 2023 оны төл буюу нэг наст бамбарууш бүртгэгджээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.