Мазаалай баавгайн дөрвөн бамбарууш автомат камерт бүртгэгдлээ
Улаан номд орсон, цөлд амьдардаг цорын ганц баавгай болох Говийн баавгай Мазаалайг хамгаалах ажил Монголд төдийгүй олон улсын хэмжээнд эхлээд буй. Мөн тэдний тархац нутгийн тогтоох, судлах зорилгоор автомат камеруудыг говийн зарим байршилд тавьсан байдаг.
Тэгвэл 2024 онд Мазаалай баавгайн дөрвөн бамбарууш автомат камерт туссан байна. Мазаалай баавгай 2-3 жилд нэг удаа төллөдөг бөгөөд 2-3 хүртэлх тоогоор ихэр зулзага гаргах тохиолдол байдаг аж.
Өнгөрсөн оны байдлаар манай улсад 52 мазаалай баавгай бүртгэгдээд байгаа юм.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар 2023 онд Мазаалай баавгайг Үндэсний бахархалт амьтнаар зарласан. Ерөнхийлөгчийн санаачилгаар мазаалай баавгай хамгаалах цогц арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг өнгөрсөн оны есдүгээр сард байгуулсан юм. Уг ажлын хэсгийн хуралдаанаар мазаалай баавгайг хамгаалах үндэсний хөтөлбөрийг эцэслэн баталсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эвий дээ
Өсч үржиж байв�##� болоо доо. Ард иргэд минь хайрлах хамга�##�ах ухаанаа �##�даагүй байлгүй дээ.