Нийгэм мэдээ

Есөн удаа хожигдсон ч “Vitality”-г хожиж, дэд байранд орсон “The MongolZ”

"The MongolZ" багийг хэн ч арав дараалж хождоггүй".

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн "BLAST Bounty Fall 2025" тэмцээн Бүгд Найрамдах Мальта Улсад амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээний шөвгийн наймд манай улсын "The MongolZ" баг Туркийн "Aurora Gaming" багтай "Во3" журмаар тоглож, 2:0 онооны харьцаатай хожсоноор шөвгийн дөрөвт шалгарсан. Энэ жил "CS2"-ийн ертөнцөд дийлдэшгүй байсан Францын "Vitality" багийг буулган авснаар манай улсын "The MongolZ" баг финалд шалгарсан.

"Vitality" баг "The MongolZ"-д хожигдсноор дэлхийн чансаанаас нэг байр ухарч, хоёрдугаар байранд бичигдэх болсон. Харин "Spirit" баг чансаа ахиж нэгдүгээрт бичигджээ. Ийнхүү 500 мянган ам.долларын шагналын сантай "BLAST Bounty Fall 2025" тэмцээний аварга төлөө ОХУ-ын "Spirit" багтай өнгөрсөн шөнө 22:00 цагаас "Во5" журмаар аваргын төлөөх тоглолтоо хийв. Энэхүү тоглолтод "The MongolZ" баг ялалагдал хүлээж, дэд байрт оров.

CS2-т ноёлож байсан "Vitality" ийнхүү хоёр дахь тэмцээндээ ялагдал хүлээж байна. Манай улсын тамирчид Францын "Vitality" багтай өнгөрсөн хугацаанд есөн удаа учраа таарч тоглохдоо хожиж байсангүй. Харин энэ удаад ялалт байгуулснаар ес дараалсан хожигдлыг зогсоолоо. Энэхүү үйл явдлын дараагаар CS2 сонирхогчид "The MongolZ" багийг хэн ч арав дараалж хождоггүй" гэж жиргэж байна. Хоёр багийн томоохон өрсөлдөөн өнгөрсөн зургаадугаар сард зохиогдсон Austin Major дээр болсон.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дэл
Дэл
8 сар 18, 2025 07:32

Хэнд хэрэгтэй мэдээ вэ

Холбоотой мэдээ

Back to top button