Х.Энхжаргалыг ЧӨЛӨӨЛӨХ асуудлыг ТББХ-оор хэлэлцэх нь зөв үү

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 11:00 цагт товлогдсон байсан ч гишүүдийн ирц хүрээгүйгээс хойшилсон юм. Хуралдаанаар, Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;, “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, МҮОНРТ-ийн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох тухай асуудал, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэхээр товлоод байв.
Улмаар "Бусад" гэсэн ангилалд Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр бэлтгэж байсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Уг асуудлыг хэлэлцэхээр оруулж ирсэнтэй холбогдуулан, байнгын хорооны ирцийг зориуд бүрдүүлээгүй гэх мэдээлэл байна.
Холбогдох чиг үүргээрээ уг асуудлыг Төрийн байгуулалтын хороо асуудлыг хэлэлцэхгүй. Эхлээд Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх ёстой гэдгийг мэргэжлийн хүрээнийхэн тодотгож байна.
Сануулахад, АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж нэр бүхий улс төрчдийн шахалтаар хоёр хоногийн өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт гаргасан билээ. Харин АТГ-ын дэд дарга Х.Энхжаргын тухайд "Ажлаа хуулийн дагуу хийгээд явж байгаа учир өгөх боломжгүй" гэсэн хариултыг өгсөн гэдгийг эх сурвалжууд тодотгоод байгаа юм.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.