Говийн шинэ суурьшлын бүс: Ухаа худагт "Цэций" хорооллын 2-р ээлж ашиглалтад оржээ

Өмнөговийн Цогтцэций, Ухаа худаг цогцолборын хүрээнд эхний 650 айлын орон сууц 2013 онд ашиглалтад орж байсан бол “Цэций-2” буюу дараагийн 300 айлын орон сууцны эхний ээлж бэлэн болж, түрүүчийн айлууд түлхүүрээ гардан авчээ.
Энержи Ресурс компани 2009 оноос хойш Ухаа худаг уурхайд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд орон сууц, сургууль цэцэрлэг, нийгмийн дэд бүтцийг цогцоор нь шийдсэнээр Өмнөговийн Цогтцэций сум өнөөдөр албан ёсны 10,000 орчим хүн амтай, говийн томоохон суурьшлын бүс болоод байгаа юм.
Компанийн нийт ажиллагсдын 40% нь орон нутгийн иргэд байдаг бөгөөд УБ-аас ээлжээр ирж очин ажиллахын оронд орон нутагт гэр бүлээрээ, тохь тухтай суурьшин ажиллах боломжийг бүрдүүлсэн нь ажиллагсдад давуу тал болдог байна.
Орон сууцуудыг ажиллагсдад аливаа үнэ төлбөргүйгээр, тогтвортой ажиллах гэрээний үндсэн дээр олгодог аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийгмийнхээ сайн сайхны төлөө ингэж ажиллаж байгаа хувийн хөрөнгө оруул�##�ттай компанийг , стратегийн, хууль бус тусгай зөвшөөрөл гэх мэт элдвээр дарамтлах ад үзэх сонирхол яагаад бий болов?. Бид гадаад дотоодын хөрөнгө оруул�##�таар л уул уурхай хөгжиж улсын эдийн засаг өсч өөдөлж байгааг яагаад ойлгодоггүй элдэв хорон санаа агууулсан яриа өрнүүлж байгаа этгээдүүдийг ойлгоход хэцүү болохнээ. Ийм маягаар хөрөнгө оруул�##�т гэж яриад ч хэрэггүй.