Нийгмийн

Швед утаагүй бүтээгдэхүүнээр дамжуулан тамхины хор хөнөөлийг бууруулж байна

Монгол улсад өдгөө тамхидалтын түвшин 28% ба 2 эрэгтэй хүн тутмын нэг нь тамхичин гэдэг үзүүлэлтээр дэлхийд өндөр тамхидалттай улсаар нэрлэгддэг. Гэвч сүүлийн 10 гаруй жил тамхидалтыг буулгах дорвитой арга хэмжээ аваагүй ба онцгой албан татварын хэмжээгээр ч дэлхийд хамгийн сүүлд бичигдэж байна. Бид тэмцэх биш дэмжих шийдэлтэй улс болоод байгаа. Гэвч, дэлхийн улсууд өөр зүг рүү явж байна. Тэд тамхийг шатаах явцад гарах утаа хамгийн хор хөнөөлтэй зүйл гэдгийг судалгаагаар нотолж, нэгэнт донтсон бол утаа гаргахгүйгээр никотин хэрэглэж болох улмаар никотины хамаарлаас бүрэн ангижирч болох шийдлүүдийг эрэлхийлж эхэлсэн. Үүн дотор цахилгаан тамхи, наалт (patch), pouch (никотины уут), бохь, халаадаг тамхи зэрэг дэвшилтэт, аюул багатай бүтээгдэхүүнүүдийг нэрлэнэ.

Швед улс тамхины хэрэглээг бууруулах онцгой арга барилынхаа ачаар олон улсын анхаарлын төвд орж байна. Тамхи болон никотины хэрэглээний түвшин Европын бусад орнуудаас хамаагүй бага түвшинд хүрсэн ба утаагүй бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэсний үр дүнд тамхинаас үүдэлтэй өвчлөл, нас баралтын түвшин мэдэгдэхүйц бага байгаа нь шинжээчдийн дүгнэлтээр нотлогдож байна. “Pouch” болон “strip” зэрэг утаагүй хувилбарууд нь тамхи татахтай харьцуулахад эрүүл мэндэд үзүүлэх эрсдэл үлэмж бага гэж тооцогддог бөгөөд үүнийг хэрэглэгчид олон арван жилийн турш сонгож ирсэн нь тус улсын тамхинаас үүдэлтэй өвчлөлийн түвшнийг бууруулахад чухал хувь нэмэр оруулжээ.

Шведийн туршлага нь олон улсад тамхины хор хөнөөл бууруулах бодлогын нэгэн жишээ болон яригдаж байгаа ч үүнийг бүхэлд нь эергээр хүлээн зөвшөөрдөггүй тал бий. Зарим эрүүл мэндийн байгууллагууд, мэргэжилтнүүдийн хувьд утаагүй бүтээгдэхүүнийг дэмжих нь тамхи үйлдвэрлэгчдийн ашиг сонирхолтой холбогдох эрсдэлтэй бөгөөд хэрэглэгчдийг төөрөгдүүлэх магадлалтай хэмээн болгоомжилж байна. Гэсэн ч Шведийн тохиолдол нь тамхи татах уламжлалт хэрэглээг бодитойгоор орлуулах замаар хор хөнөөл бууруулах боломжийг харуулж байгаа бөгөөд бусад улс орон ижил туршлагыг өөрийн бодлогын түвшинд хэрхэн нэвтрүүлэх талаар хэлэлцэж эхэлжээ.

Эх сурвалж : https://rollcall.com/2025/07/10/in-sweden-smokeless-products-drive-tobacco-harm-reduction-push/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button