Нийгэм мэдээ

"Ослоор 30 настай эрэгтэй жолооны хүрдэнд хавчуулагдсан байсныг мэнд гаргасан"

Өнөө өглөө /2025-08-25/-ны өдөр Хан-Уул дүүрэгт хоёр автомашин мөрдөлдөж, нэг иргэн гэмтсэн байна.

Энэ талаар ОБЕГ-аас "Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо суудлын 2 автомашин мөргөлдөж 1 автомашин замын хажуу руу унасан тухай дуудлагыг 08.25-ны өдрийн 05:33 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Лексүс-570” загварын автомашин нь иргэн Н-ийн  “Приус-55” загварын автомашинтай мөргөлдөж, “Приус-55” загварын автомашины жолооч Н /30 настай, эрэгтэй/ автомашиныхаа жолооны хүрдэнд хавчуулагдаж ухаан алдсан байсныг 06:05 цагт эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн" гэх мэдээллийг өглөө.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button