М.Содбаяр: Энэ бол зөвхөн эхлэл

"The MongolZ" баг "Esports World Cup"-ийн финалын тоглолтод "Aurora" багийг 3-0 харьцаатайгаар хожиж, олон жилийн дараа дахин түрүү хүртлээ.
Энэ тоглолтод М.Содбаяр "Techno4K" гайхалтай тоглолт үзүүлсэн бөгөөд финалын тоглолтод 1.33 үнэлгээ авсан. Тэрбээр шинэ үүрэг болох "trader" болон "clutcher" байрлалд амжилттай тоглож байгаа бөгөөд Эр-Рияад хотод болсон тэмцээний турш 1.39 үнэлгээ авснаар хоёр ба түүнээс дээш тоглолт хийсэн бүх тоглогч дундаас хамгийн өндөр үзүүлэлттэй тоглогч болжээ.
Өмнө нь The MongolZ багийн тоглогч Б.Өсөхбаяр "910" MVP болж байсан. Ийнхүү The MongolZ баг хоёр дахь MVP-тэй болж байна.
М.Содбаяр MVP хүртсэний дараагаар HLTV-д ярилцлага өгснийг орчуулан хүргэж байна.
HLTV-ийн MVP шагналыг хүртсэн мэдрэмжээсээ хуваалцвал?
-Үнэнийг хэлэхэд, HLTV-ийн MVP шагналыг авсандаа үнэхээр баяртай байна. Гэхдээ багийн хамт олон минь байгаагүй бол би энд байхгүй байх байсан. Багийн бүх гишүүд, дасгалжуулагчийн маань шагнал. Би багаараа маш их бахархаж байна. Энэ MVP бол миний биш, манай багийнх.
-Esports World Cup-д түрүүлсэн сэтгэгдэл ямар байна вэ?
-Мэдээж үнэхээр гайхалтай мэдрэмж. Бид одоо анхны жинхэнэ, дээд түвшний /tier-one, S-tier/ аваргын цомыг хамгийн шилдэг багуудтай өрсөлдөн байж авлаа. Үнэхээр бахархалтай, бас энэ бол зөвхөн эхлэл.
-Жилийн эхний хагас үеийг одоо үеийн тоглолттой харьцуулбал, баг доторх таны тоглолтын хэв маягт өөрчлөлт орсон бололтой. Улирлын эхэнд T талд та ихэвчлэн анх ордог байсан бол одоо "mzinho" илүү түрүүлж орж буй мэт харагдаж байна. Энэ өөрчлөлт завсрын хугацаанд хийсэн ажил уу?
-Үгүй ээ, онцгой зүйл хийсэн гэж хэлэхгүй. Бид зүгээр л өмнөх тоглолтын хэв маягаа илүү сайн гүйцэтгэлтэйгээр үргэлжлүүлж байна. mzinho бид хоёр ижил байрлалтай — lurker болон anchor. Заримдаа тэр урагш орох шаардлагатай болдог.
-Томоохон дээд түвшний аваргын цомыг авснаар танай багийн итгэлд хэрхэн нөлөөлөх бол?
-Vitality бол бидний хамгийн том өрсөлдөгч. Тэднийг ялж чадсан нь бидэнд маш их итгэл өгч байна. Бид тэднийг хоёр удаа хожсон. Энэ нь бид илүү болж байгааг баталж байгаа ч гэлээ, бидэнд хийх зүйлс хангалттай байна. Өнөөдрийн тоглолт маш олон хүнд, бэрхшээлтэй раундаар дүүрэн байсан ч бид ялж чадсан.
-Бид сошиал медиагээр Монголд "watch party" буюу хамтдаа шууд үзэж буй олон арга хэмжээнүүд болж байгааг харсан. Олон мянган фанатууд танай тоглолтыг үзэж байна. Эх орноосоо ийм дэмжлэг авч байна гэдэг ямар мэдрэмж төрүүлж байна вэ?
-Мэдээж энэ бол бидэнд маш гайхалтай мэдрэмж. Бүхэл бүтэн улсаараа дэмжиж байна гэдэг үнэхээр гайхалтай.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг шүү. Үнэхээр зөв з�##�уучууд. Амжилт хүсьё.