"2026 оноос хөөсөн фасадтай барилгын зөвшөөрөл олгохгүй, чулуу эсвэл металл байна"

Хотын дарга Х.Нямбаатар шинээр баригдах барилгуудын давхар, гадна стандарт ямар байх тухай мэдээлэл өглөө.
Тэрбээр,
"Өнөөдөр 40, 50 мянгатын байруудыг буулгаж, эхнээсээ 16-20 давхар барилгууд барьж байна. Хотын төв хөрөөний ир шиг янз бүрийн өндөртэй барилгуудаар дүүрлээ. Тиймээс Их тойруу, Бага тойруу дотор долоон давхраас дээш өндөртэй барилга бариулахгүй. Энэ хэсгийн барилгын өндөржилтийг НИТХ-аар батлуулах ажлыг яаралтай зохион байгуулна.
Хоёрдугаарт, барилга эхлүүлэх зөвшөөрөл өгөхөөс өмнө хотын барилгын гадна фасадыг зөвхөн чулуу эсвэл металл фасадаар хийдэг болгож, барилга эхлүүлэх зөвшөөрөл олгоно. Хөөсөн фасадыг бүр мөсөн зогсооно. Ингэснээр иргэдийн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн ч өснө.
Мөн хотын ирээдүйн өнгө үзэмжтэйгээ уялдаж өөрчлөгдөнө. Үүнийг иргэдийнхээ хурлаар батлуулж авах ёстой байна. Өөрөөр хэлбэл 2026 оноос Улаанбаатар хотод шинээр барилга барих гэж байгаа хүмүүс хөөсөн фасадтай барилгын зөвшөөрөл огт олгогдохгүй" гэлээ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
mash zov shvv demjij bna
Mash zuv irgediin ul hudluhiin une tsene usuj bui hereg ayulgui ,mun dulaan aldagdal 90% buurna