Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

#2: ₮70 саяын хуучин автобусыг ₮700 саяар НУБИЭ ХХК-нд шахах оролдлого нь бүтэлгүйтсэн Б.Оргил ажлаа өгч, Ц.Цэвээндаш цэвэрхэн үлджээ

Өмнөх цувралаар онцгой объектод архиддаг онцгүй ёс зүйтэй НУБИЭ ХХК-ийн дарга нарын тухай хөндсөн билээ. Энэ удаад "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд хуучин техник, тоног төхөөрөмжүүдийг хэт өндөр үнээр шахаж мөнгө угааж байж болзошгүй тухай хүргэж байна.

-Ногоон автобусных шиг кейс: 70 гаруй саяын автобусыг 700 саяар шахах гэж байжээ-

Ногоон автобусны цавчааны жишээ Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийг хэрэгжүүлэгч НУБИЭ ХХК дээр давтагдах дөхжээ.

Энэхүү үйл явдалд тус компанид Дотоод хяналтын зөвлөхөөр ажиллаж байсан Батжаргалын Оргил нар нэр холбогдож буй. Түүний хувьд, Ц.Цэвээндашын удирдаж буй дотоод хяналтын хэлтэст “Дотоод хяналтын хэлтсийн зөвлөх”-өөр 2022 онд ажилд оржээ. Хоёр жилийн гэрээтэйгээр 5,5 сая гаруй төгрөгийн цалинтайгаар ажилласан гэдэг. Ажилдаа ирэх, ирэхгүйн завсар байж байгаад гэрээнийхээ хугацааг дуусуут гарсан байна. Гарахаасаа өмнө энэхүү автобусны хэргийг бужигнуулсан аж.

Учир нь НУБИЭ ХХК-ийн Худалдан авалтын газраас 700 гаруй сая төгрөгөөр шинэ автобус авахаар зарласан ажилд Б.Оргилын эхнэрийнх нь хувь эзэмшдэг “Дархан баян хүрээ” ХХК шалгарсан байна.

Нээлттэй мэдээллийн opendatalab сайтаас шүүж үзвэл 6445225 регистрийн дугаартай "Дархан баян хүрээ" ХХК нь 2019.06.20-нд үүсгэн байгуулагджээ. Хувьцаа эзэмшигчээр Батбаярын Намуунбайгал, Чулуунбаатарын Сэлэнгэ, Ганбаатарын Түмэнбаяр, Лэгшидийн Болдбаатар гэсэн хүмүүс бүртгэлтэй байна. Гүйцэтгэх захирлаар Ганбаатарын Түмэнбаяр ажилладаг аж. Эдгээр бүртгэл нь 2024 онд ингэж шинэчлэгдэж. Тус компанид хийхгүй ажил гэж алга. Менежментийн зөвлөгөө өгөх, хүнс, ундаа, тамхины бөөний худалдаа, барилгын засвар, ногоо тариалалт, худалдаа, аялал жуулчлал, гадаад худалдаа, фермерийн аж ахуй, компьютер, түүний дагалдах тоног төхөөрөмж ба программ хангамжийн бөөний худалдаа зэрэг 11 төрлийн үйл ажиллагаа явуулдаг гэсэн бүртгэлтэй.

Тэгвэл Б.Намуунбайгал нь Б.Оргилын эхнэр, Г.Түмэнбаяр найз нь. Ч.Сэлэнгэ нь найз Түвшинбаярынх нь эхнэр. Товчхондоо ийм харилцаа, хамааралтай хүмүүс. Тэд халаас нэгтэй компаниараа шинэ автобус нийлүүлэх 700 гаруй сая төгрөгийн ажил авчхаад 72 сая төгрөгийн хуучин автобус нийлүүлэхийг оролдсон байгаа юм. Бүтэн будганд оруулж, засаж янзалсан хуучин автобусыг БНСУ-аас авсан байна. Хамгийн ноцтой нь 174 мянган км явсан гүйлтийг нь ухрааж 9 мянган км болгосон аж. Өөрөөр хэлбэл Гаалийн баримт бичиг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг нь мэдсээр байж НУБИЭ ХХК-д хүлээлгэж өгөх гэж байсан болж таарах нь.

-Худалдан авалтын дарга Ц.Цэвэл, Дотоод хяналтын газрын дарга Ц.Цэвээндаш нар мэдсэн ч "цэвэрхэн" үлджээ-

Үүнийг Б.Оргил ганцаараа хийх боломжгүй. Худалдан авалтын газар болон Дотоод хяналтын газар нь мэдэж байж хийгдэх учиртай худалдан авалт. Тэгэхээр Худалдан авалтын дарга Ц.Цэвэл, Худалдан авалтын ахлах мэргэжилтэн н.Дөлгөөн, Дотоод хяналтын дарга Ц.Цэвээндаш нарын нүд нь харж, чих нь сонсож байсан болж таарна. Шинэ биш хуучин гэдэг “Но" ил болж автобус нийлүүлэх ажил нь бүтэлгүйтсэн байгаа юм. Үүнийг Ц.Цэвээндаш нь мэдэхийн дээдээр мэдэж, бүр санхүүжүүлж байсан ч гэх. Дотоод хяналт гэх сүрхий нэртэй албыг Ц.Цэвээндаш, Б.Оргил нар хэрхэн завхруулсны ганцхан жишээ.

Мөн тус бүр нь 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй шинээр авсан хоёр ч техник нь эвдэрсэн ч, засуулаад хүлээн авчээ. Нэг нь онгоц чирэгч/түрэгч TLD-TMX 350 гэх трактор. Энэ нь мөн л хэн нэгний шахсан хуучин техник байж магадгүй аж. Б.Оргил худалдан авалтын ахлах мэргэжилтэн н.Дөлгөөн нар “засварласан, хуучин техник нийлүүлэх” талаар ярилцаж байсан гэгдэж байгаа юм. Чингэхлээр авчирсан хуучин техникээ НУБИЭ ХХК-ийн зардлаар сэлбэг хэрэгслийг нь авхуулж, засаж сэлбэдэг байж болзошгүй байна. Хуучин техник авч хохироодог байдлын гол зорилго нь хэсэг бүлэг хүмүүсийн "мөнгө хийх" арга болчхоод байна гэхэд хилсдэхгүй. Энэ бол ил болсон ганц хоёрхон асуудал. Цаашлаад олон улсад баталгаажаагүй, хүлээн зөвшөөрөгдөөгүй мөстөлтийн эсрэг шингэнээр ч агаарын хөлөгт үйлчилгээ үзүүлсэн тухай мэдээлэл дуулдав.

Гэхдээ хэн ч, ямар ч хариуцлага хүлээгээгүй. Б.Оргил 2024 оны арванхоёрдугаар сард гэрээнийхээ хугацааг дуусгамагцаа НУБИЭ ХХК-ийг орхин гарсан байна. Гарахаасаа өмнө Захиргаа удирдлагын газрын дэд даргын суудалд Ц.Цэвээндашаар түлхүүлж, Санхүү эрхэлсэн захирал бөгөөд Захиргаа удирдлагын газрын дарга Ёшихаратай хэд хэдэн удаагийн уулзалт хийжээ. Гэвч автобусны асуудал нэгэнт ил болсон тул дэд дарга болох санаа замхарч. Б.Оргилоор “туг тахиад” Ц.Цэвээндаш эгч нь ард цэвэрхэн үлдсэн аж.

Сэтгүүлчийн тэмдэглэл: "Нью Улаанбаатар Интернейшнл Эйрпорт" ХХК /НУБИЭ/ бол монголын төрийн оролцоотой компани. Тус компанийн 51 хувийг Японы "Жапан Эйрпорт менежмент" ХХК, 49 хувийг "Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал" ТӨХХК эзэмшдэг. Өөрөөр хэлбэл 1000 төгрөгийн орлого бүрийн 490 төгрөг нь Монгол Улсад хамааралтай гэсэн үг. Монгол улсын төрийн өмчийн оролцоотой компанийн хөрөнгийг үргүй зарж, үрэн таран хийгээд, дураараа дургиж буй асуудалд ЗТЯ, ТӨБЗГ цаашлаад Засгийн газар хяналтаа тавьж байна уу. Анхаарах төр засаг бий юу. Япон талынхан хянаж шалгаж чаддаггүй юм аа гэхэд энэ хүмүүст хяналт тавих газар байна уу.


Өмнө нь хүргэсэн #1: Онцгой объектод архиддаг онцгүй ёс зүйтэй НУБИЭ ХХК-ийн дарга нар нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
34 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

энэ хүмүүсийг тэгээд ингээд ажиллуулаад байх юм уу

Зочин
Зочин

Аймаар улсууд шүү одоо бүр хулгай луйвар нь дэндчихсэн

Зочин
Зочин

Nubia ч гэлтгүй том газруудад жижиг сажиг зөндөө б�##�иар цавчаанууд байгаа даа

Зочин
Зочин

Ил болгоод нүдний булай болгоод яваад байсан дээрээ

Бузрууд
Бузрууд

Энэ Цэвээндаш гэж б�##�яар авгай тэтгэвэртээ гурван жилийн өмнө суучихаад энд тэндэр будлиулаад явдаг ямар б�##�яаар авгай вэ? Азбилэг гээд гол толгойлогч нь байгаа! АТГ анхаар�##�даа авч бүх тэндэрийг ш�##�гах! Азбилэг бүгдий нь зохицуулдаг гэсэн. Хамгийн том дарга нь! Саяхан шинэ байранд орсон гэсэн! Хоёр гурван хүүхэн сольсон гэсэн! Би ажилд ороод 6 жил болж байгаа жирийн ажилтан! Мөнгө өгч ажилд орсон! Түүнийг Азбилэг зохицуулдаг гэж сонссон!

Зочин
Зочин
Reply to  Бузрууд

энэ мэтийн тавиулууд хүний �######�ийг ухна л даа

Зочин
Зочин
Reply to  Бузрууд

6 жилийн өмнө бол өөрөө ИНЕГ-т хахууль өгч ажилд орсон юм бишүү, НУБИЭ ХХК үйл ажиллагаагаа эхлээгүй байсан

Зочин
Зочин
Reply to  Бузрууд

Баримт, нотолгоо байна уу,

Зочин
Зочин

ИНЕГ, ИНҮТ.ТӨХК, МИАТ.ХК, ЧХОУНБ, БУОУНБ гэсэн Нисэхийн байгууллагын дарга нарыг Улс төрийн томилгооноос с�##�гаагүй цагт МАН-АН-хан улсын төсвийн мөнгийг цөлмөсөөр байх болно. Оюун-Эрдэнэ үүнийг зогсоож чадаагүй ярьдгаасаа 360 градус буцаж, Нисэхийг самарахад оролцсон. Занданшатар сайд бүүр ч үүнийг зогсоож чадахгүй. Үр дүнд нь Монголын Агаарын тээврээр үйлчлүүлэгчид хохирч, Улсын төсвийн мөнгөн хөрөнгө хулгайч дарга нарын идэш болно. ИНЕГ-ын даргаар Н.Учр�##�ын хүүхэлдэй Э.Төрбаяр болсон. Энэ нисэхийн боловсролгүй, �######� долоогч юу ч хийж чадахгүй. Уг нь ИНЕГ-ын дарга нар ажлаа сайн хийвэл нисэхийн дэг журмыг мөрдүүлэх ёстой юм.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хамт олондоо хөөгдөж америк руу улсын зардлаар явсан Баяртогьох гээч дарга болоод ч

Зочин
Зочин
Reply to  Зочин

180 ergesen gej heleh gesen yum bolov uu daa. Odoo ch neg dahin, nadyn gej yaridag medleggui humuus olshirche dee

Зочин
Зочин

Хулгайчид үргэлж үүрэлчихсэн гэгээнтний дүрээр бид нарын эргэн тойронд хор хутгаж хутга дүрсээр

Зочин
Зочин

ХУЙГААР НЬ ХУУ ЦЭВЭРЛЭЭЧЭЭ.

Зочин
Зочин

Ажилтан байна уу, эсвэл �##�ь ч удирдлага нь байна уу хууль, дүрэм журам тэгш үйлчилэх хэрэгтэй бодож байна.

Зочинзочин
Зочинзочин

Цаазын хууль гаргаж байж л хулгай зогсоно

Зочин
Зочин

Ийм сэтгэлгүй л�##�аруудыг ажиллуулдаг Япон, Монгол удирдлагуудыг хамтад нь хуулийн байгууллагаар ш�##�гуулаад хариуцлагын тооцоод �######�уулаач…

Зочин
Зочин

НУБИЭ ХХК гэж бүтэхгүй гарууд удирддаг газар ш дээ.
Дараагийн хэсэгт ёс зүй байхгүй �######� бөөрний асуудлуудыг нь ил тавина аа!!!

ХММ
ХММ
Reply to  Зочин

Буянт-Ухааг дампууруулж, хүнд суртлыг гааруулсан нөхдүүд тэнд дарга болоод оччихоор тэгээд л яг болийшдээ

Зочин
Зочин

Булайтай хүүрнүүд юм аа…

Иргэн
Иргэн

Энэ цэвээндаш гэгчийг сайн ухв�##� мөн ч их юм гарна даа.

Иргнн
Иргнн

Энэ хэргийг АТГ ш�##�гадаггүй юм уу. АТГ ажлаа хийх хэрэгтэй.

Уншигч
Уншигч

Төрийн өмчит компанид шург�##�сан шун�##�тай хув�##�знуудаасаа с�##�ах цаг болсон юм бишүү шударгаар ажилладаг нэгнээ дарамт�##�ж ажлаас х�##�даг өөрийн карма нэгтэй хүнээ авдаг хурган дарга нарын ёс зүйгүй сувдаг үйлдлийг АТГ ш�##�гах хэрэгтэй.

Амраа
Амраа

Урьд хөршид бол �##�ь уже цаазын ял авсан байгаадаа..кк.

Зочин
Зочин

Заваан хулгайч нар шоронруугаа д�##�дар

Зочин
Зочин

энэ НААХЗА-ын хүнд сурт�##�тай, олон жил дарга цэргийн сууд�##�д шигдсэн, ур чадваргүй байцаагч нар хүнд сурт�##�, дарамтыг с�##�бартаа гаргаж байгаад шүүмжлэлтэй хандаж байна с�##�барынхан. эдгээр байцаагч нэртнүүдэд ш�##�г�##�т оруулж, атеестачл�##� хийж үнэхээр төрийн өмнөөс хян�##�т ш�##�г�##�т хийж чадах хүмүүсийг ажиллуулах хэрэгтэй байна сайд аа. дүгнэлт шийдвэр гэж үнэхээр авах юмгүй, эрхзүйн бөөн зөрчилтэй

Монголмаа
Монголмаа

Өсөхийн өлөн арилаагүй мөнгөний үхдэл болсон энэ пяздакуудыг яах вэ

Зочин
Зочин

Энэ сэтгүүлч яагаад хүн худлаа гүтэгсэн мэдээлэл тавиад байна Цэвээндаш тэгэж худлаа хэлж хулгай хийх хүн биш дээ олон жил хамт ажиллаж байсан хүн чанар тийм муу хүн биш дээ. Зарим нэг хүмүүс өөрийнхөө буруу үйлдэл болон худлаа ярьснаас болж ажилаасаа х�##�агдчаад хүний гүтгэж ингэж харлуулахаа болих үүлийн үр ха�##�га андуурахгүй шүү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Худлаа юм бол ш�##�гуулчих аа гуйж байна тэрийг чинь л зөндөө хүлээлээ шдээ одоо цагдаад өгөөд ш�##�гуул л даа худлаа байж уу үнэн байж уу үзэх цаг нь болсоон хаха. Та нар шиг хүмүүс хэзээ ч өөрөө өөрийгөө ш�##�гуулж чадахгүй. Бүх баримт, нотолгоо чинь байна хурдан цагдаадаа өг гуйж байна баримтуудаа тавьж байгаад ярилцая. Үгүй бол худлаа ярьж суухын оронд д�##�д орж тус бол нүдний булайнууд минь. Ажлаа өг гээд байхад л өгчиж чадахгүй байж ичихгүй энд өөрсдийгөө өмөөрөөд сэтгэгдэл бичээд сууж байх гэж дээ хаха.Ийм байж энд хоргодоод байх юм �##�га нтр гэж худлаа томорхоо боль эндээс явсан ч та нар эндээс хооллосоор л байх болно.

zochin
zochin

galzuu soliotoi met comment bichdeg neg 2 hun l baigaa baina daa. yamar erh ashig ni hundugduug ingeed bain bain uchnuun olon humuusiig muulaad suuj baidgiin bol doo

Maro
Maro

Муу юм модон улаатай гэж. Одоо энэ Оргил гээч нөхөр нь Таван Богд гэж �##�уурчны газар санхүүгийн захир�##� хийдэг.

Зочин
Зочин

Харин ч НУБИЭ ХХК хуучин автобусыг хүлээж аваагүй байгаа биз дээ. Өөр яах байсын, шинэ автобус гээд гэрээ байгуулсан, хуучин автобус аваад ирсэн, хүлээж аваагүй тэгээл болоош д

Зочин
Зочин
Reply to  Зочин

ажилтан нь юмуу өөрөө хахах

Зочин
Зочин
Reply to  Зочин

тийм байсан ч чамд хамаатай юу

Зочин
Зочин
Reply to  Зочин

энд Нубиагийн т�##�аар биш нийлүүлээд байгаа хүний т�##�аар бичиж байна чамд ч хамаатай юм уу ер нь хахах

Холбоотой мэдээ

Back to top button