Нийгэм мэдээ
БГД-ийн нийтийн ногоон байгууламжийг авто зогсоол болгоно

Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, Вокзал орчимд байх цэцэрлэгт хүрээлэнгийн төмөр хашааг сольж, оронд нь битүү, өндөр хашаа хийсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан. Энэ талаар бид өмнө нь тодруулж байсан.
Тэгвэл энэхүү 2.3 орчим га талбайд цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол барих зураг төслийг баталжээ. Дээрээ ногоон байгууламжтай, газрын доор 778 авто зогсоолтойгоор зураг төслийг боловсруулсан байна.

Одоогоор тус цэцэрлэгийн бут сөөгийг үндэсээр нь сугалсан зураг олон нийтийн цахим сүлжээгээр тархаж байна. Тухайн бүсэд амьдардаг зарим иргэд энэхүү бүтээн байгуулалтыг дэмжиж байгаа бол зарим нь огт дэмжихгүй байгаагаа олон нийтийн сүлжээнд илэрхийлж байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.