Нийгэм мэдээ

“KPop Demon Hunters” анимэйшн дэлхий нийтийг байлдан дагуулж байна

Өмнөд Солонгосын кино урлаг болон K-pop соёлыг хослуулсан “KPop Demon Hunters” анимэйшн богино хугацаанд дэлхий дахиныг байлдан дагуулж байна.

Netflix-ийн оролцоотой бүтээгдсэн энэ бүтээл анхны долоо хоногтоо л 18-20 сая ам.долларын орлого цуглуулж, олон улсын бокс оффисыг тэргүүлэв. Энэ бол Азийн уран бүтээлийн хувьд ховор том амжилт бөгөөд K-pop-ийн хүчийг шинэ түвшинд гаргасан үйл явдал юм.

Киноны гол санаа нь K-pop хамтлагийн гишүүд зөвхөн тайзан дээр дуулж, бүжиглэгчид бус, харин чөтгөртэй тэмцэгч баатруудын дүрээр гардагт оршино. Солонгосын домог зүй, орчин үеийн поп соёл, K-pop хөгжмийг холбосон энэ өвөрмөц хослол өсвөр үеийнхнээс эхлээд олон улсын үзэгчдийг татаж чаджээ.

АНУ болон Европын зах зээлд хүртэл хүчтэй нөлөө үзүүлж, К-pop-ийн шүтэн бишрэгчид театруудыг дүүргэж байгаа аж.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button