Хүүхэд мопед, скүүтэр унахыг хориглож, аппликейшнээр хянана

Насанд хүрээгүй хүүхдүүд скүүтер, мопед, суррон, мотоцикл унаж яваад аваар осолд өртөж буй хэрэг зөрчил нэмэгдэж байгаатай холбоотойгоор Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албаны холбогдох албан тушаалтнууд скүүтер, мопедын чиглэлээр үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтаар насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унуулж, зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэх нь нэн чухал байгаа талаар санал солилцов.
Энэ хүрээнд насанд хүрээгүй хүүхэд дээрх хэрэгслүүдийг унахыг хориглож, аппдикейшнээр хөгжүүлэлт хийн хянаж, скүүтер, мопедын зөв ашиглалт талаар сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах тухайд талууд санал нэгдэв.
Мөн хөдөлгөөнд саад учруулсан, зөвшөөрөгдсөн зогсоолд байрлуулаагүй скүүтер, мопедыг зөөж шилжүүлэх, ачиж журамлах арга хэмжээ авах үйлчилгээг боловсронгуй болгох талаар хэлэлцлээ.
Эх сурвалж: НИТХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.