Нийгэм мэдээ

А.Түвшинтогтох: 20-21 насны танихгүй 6 залууд ухаан алдталаа зодуулж, дээрэмдүүлээд 4 сар боллоо

Бүлэг этгээдүүдэд зодуулж, дээрэмдүүлсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргах гэж байгаад гомдолтой байгаа тул хэргийн талаар мэдээлэл өглөө.

Хохирогч А.Түвшинтогтох "Би тавдугаар сарын 11-ний шөнийн 03.00 цагийн орчимд бүлэг этгээдүүдэд зодуулж, дээрэмдүүлсэн. Тэд 20-21 насны зургаан залуу байсан. Хэрэг гармагц цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн. Гэтэл одоо л прокурор руу шилжсэн гэж мөрдөгч хэлж байна. Энэ нь надад нэг сарын өмнө хэлсэн хариу шүү дээ.

Тухайн өдөр юу болсон бэ гэхээр, манай найз Солонгосоос ирсэн мөн найз тусдаа гарсан гэх шалтгаанаар бид хэд уулзалт зохион байгуулсан юм. Тэр үедээ бид тодорхой хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь үнэн. Гэхдээ тийм ч их биш.

Байрны булан эргээд явж байхад бүлэг этгээдүүд гурван ч удаа дуудахад нь эргэж харж, яриа өрнүүлэлгүй хаяад явсан. Тэгтэл тэдний нэг нь араас хурдтай гүйж ирж маргаан үүсгэж, зодсон үйл явдал болсон юм. Улмаар миний утсыг дээрэмдэж, цүнхийг шидэн , 30 секунд ухаан алдтал цохисон. Одоо миний уруулан дээр харагдаж байгаа сорив бол тэр халдлагын үеийнх.

Би БНСУ-д сурдаг. Угтаа есөн сард сургуульдаа явах ёстой. Цагдаагийн байгууллагад хандсан учир нь тэр хүмүүсээс миний утасны төлбөр, хохирлыг барагдуулаад өгөхийг хүссэн. Сэтгэл санааны нөхөн төлбөрийг бол яриагүй. Мөн Солонгос улсын эмнэлэг рүү энэ сорвынхоо зургийг явуулахад 20 сая воноор арилгаж өгнө гэсэн. Би тэр мөнгийг ч нэхэмжлээгүй шүү дээ. Зүгээр л утасныхаа төлбөрийг, өөрт учирсан хохирлоо л маш хурдан шийдүүлчхээд явъя гэсэн юм.

Гэтэл одоо хүртэл шийдэгдээгүй хэвээр байна. Эсвэл намайг зодсон хүмүүс хууль, цагдаагийнханд нөлөөлөөд байгаа юм болов уу гэх хардлага төрөх боллоо. Тиймээс энэ хэргийг хууль, цагдаагийн байгууллага анхаардаггүй юм гэхэд олон нийтэд хүргэе гэж бодсон юм. Үгүй бол хэн нэгний бие, эд хөрөнгөд халдаад зүгээр гэртээ хэвтэж болдог юм байна, хуулиас гадуур өнгөрч болдог юм байна гэх сэдэл төрөх вий" хэмээсэн юм.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 27, 2025 11:57

үнэн бол энэ з�##�уу зөвөөө. даварсан з�##�уус зүгээр орхиод явхад хөөж ирэээл зодож мөнгөө нэхэмжлэх. цагдаа арай юу

Бодит байдал
Бодит байдал
8 сар 27, 2025 15:19

Шөнө 3 цагт элийгээ хийж тэнэж явсан юм.Өөрийгөө гэмт хэргээс хямгадах нь чиний үүрэг шүү дээ!

Эмээ
Эмээ
8 сар 27, 2025 15:29

Хүүхдийг зодож хохироогоод зогсохгүй хамаг юмыг нь авсан гэх.Бүх төлбөр мөнгөө нэхэмжлэх хэрэгтэй. Шүүх яахаараа ингэж удааж чирэгдүүлж байхыг гайхаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button