Нийгэм мэдээ

ЦЕГ: 5 этгээд бүлэглэн хүн зодсон хэргийг мөрдөн шалгаж, Прокурорт шилжүүлсэн

Өнөөдөр бүлэг этгээдүүдэд зодуулж, дээрэмдүүлсэн гэх БНСУ-д суралцдаг А.Түвшинтогтох мэдээлэл өгсөн билээ.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Цагдаагийн байгууллагад энэ оны 05 дугаар сарын 11-12-ны шилжих шөнө "Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдад дээрэмдүүлсэн" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас тус гомдол мэдээллийг бүртгэлд авч, хяналтын камерт бичигдсэн сэжигтэй этгээдүүдийг эрэн сурвалжлан нэр бүхий 5 этгээдийг олж тогтоон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн, энэ оны 07 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл, 17.2 дугаар зүйлд зааснаар тус тус яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлд заасан хугацаанд явуулж, дуусган хэргийг энэ оны 08 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлсэн" гэх мэдээлэл өглөө.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button