Ц.Санжаачойпэлийг дахин нэг сар цагдан хорих шийдвэр гарлаа
Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг өнөөдөр хянан хэлэлцлээ.
Тодруулбал, Ерөнхий шүүгч гомдлыг хянан хэлэлцээд шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан үндэслэл арилаагүй байхад прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байх тул прокурорын гаргасан гомдлыг хангаж, тус шүүхийн 2025 оны наймдугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/2550 дугаар шүүгчийн захирамжийг өөрчлөв. Ингэснээр яллагдагч Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
...хүнийг эрүүл мэндээр нь хүнд гэмтээж хохироочихоод...зүгээр явах эрхгүй...Хариуцлага хатуу тооцох бизээ....Балмад этгээд гэв үү
ёстой ойлгох юм алга. Ямар ч их алдаатай, утгагүй логикгүй юм бичдэг сэтгүүлч вэ? Ерөнхий шүүгч хянан хэлэлцээд гэн үү? Ганц хүн хэнтэй хэлэлцдэг юм бол...
Болилоо буцлаа.....болилоо.....
Хүмүүс уурлаад эхэлхээр шүүгч нар нь иргэдийн амаар иргэдийг хуурсан ажил хийгээд байгаа юмуу хаашаа юм
Энэ новшоос хэн айх юм хэнч
Энэ нөхөрт өөр зураг байдаггүйн байхдаа
Энэ оркод хариуцлагагүй нь тооцооч
Хогийн тантан
1 zugtchaad bur balarlaa. odoo horih hereg bgamu hiliin horig tawiulaad daaltad garaaa omgoologch guai