НИЙГЭМНийгэм мэдээ

Энэ сард орон нутгаас хот руу 62,256 зорчигч иржээ

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор орон нутгаас Улаанбаатар хот руу чиглэсэн зорчигчдын тоо огцом нэмэгдэж байна.

Тодруулбал, 2025 оны наймдугаар сарын 1–20-ны өдрийн хооронд Улаанбаатар хотоос орон нутаг руу 1734, орон нутгаас хот руу 1736 тээврийн хэрэгсэл зорчсон байна. Харин хотын чиглэлд нийт 62,256 зорчигч, хотоос орон нутаг руу 51,703 зорчигч тээвэрлэжээ. Үүнээс шалтгаалж орон нутгаас Улаанбаатар хот руу чиглэсэн зорчигчдын хөдөлгөөн энэ сард оргил ачаалалтай байгаа талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Иймд орон нутгаас нийслэл хот руу чиглэх замын хөдөлгөөн эрчимжиж байгаа тул эрхэм жолооч тээвэрчид, иргэд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо техник хэрэгслийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хурдаа тохируулан зорчихыг сануулж байна. Мөн бага насны хүүхдэд суудлын бүс зүүлгэх, хориглосон бүсэд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байхыг анхааруулж байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 27, 2025 14:59

ЯАЦЫН БЭ ХӨДӨӨНИЙ МАНИУС НААД ЗАВААРСАН ТОЧИК ЗААРЫН ҮНЭР ХАНХАЛСАН ХОТОД ЧИНЬ ОЧИЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ? ХОТЫХОН ЕРӨН АЙМААР БАВАЛЦДАГ ЮМ БИЛЭЭ.МАНАЙ СУМЫН ДЭЛЭН НАРААГ ЁСТОЙ ГӨНӨӨХИЙГ НЬ ЭРГЭТЭЛ БАВААД ЯВУУЛСАН БАЙСАН

Холбоотой мэдээ

Back to top button