Нийгэм мэдээ

Тайванийн багт хожигдсон шигшээгийнхэн өнөөдөр Хонгконгтой тоглоно

Өчигдөрөөс эхлэн 31-ний өдөр хүртэл Хонконг хотод Зүүн Азийн волейболын эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн. Энэхүү тэмцээнд манай улсын волейболын үндэсний эмэгтэй шигшээ баг оролцож байна. Тэд өчигдөр 20:00 цагт хэсгийн эхний тоглолтоо Тайванийн багтай хийсэн. Эхний тоглолтдоо 3:0 харьцаагаар хожигдсон. Харин өнөөдөр талбайн эзэн буюу Хонконгтой тоглоно.

Шигшээ багийн ахлагч П.Энххүслэн бол голын тоглогчоор Г.Хандсүрэн, Б.Амарбаясгалан, Г. Энхзул нар байна. Мөн “Дархан Могулс” багийн тамирчин Х.Нэргүй шигшээ багт дуудагдсан. Харин багийн ахлах дасгалжуулагчаар ОУХМ Б.Хэрлэн, туслах дасгалжуулагчаар ОУХМ Д.Билгүүн, А.Мөнхбаяр нар ажиллаж байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 27, 2025 14:54

ЭВИЙ ДЭЭ ХЭДЭН МУУ БОР ОХИДУУД МААНЬ УНШУУЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА ЧААВААС ДАА

Холбоотой мэдээ

Back to top button