БНСУ-ын мэргэжлийн волейболчин монголын лигт тоглож эхэллээ
БНСУ-ын мэргэжлийн волейболчин Жин Ли Монголын волейболын Enacoree Monty багийн легионер тоглогч болжээ.
Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна. Ингэхдээ “монголын лиг миний анхаарлыг татсан. Хэл яриа, амьдралын хэв маяг, орчин нөхцөл өөр байсан ч волейболын спортын хувьд энэ том сорилт байх болно” хэмээгээд монголын лигт дэвшиж байгаагаа зарласан байна.
Мөн монголын enacoree monty баг түүний зургийг сошиалд байршуулж, легионер холбон тоглогч гэж нийтэлжээ.
Жин Ли бол Солонгосын мэргэжлийн волейболчин юм. Тэрээр 2019-2020 оны улирлын 3-р шатанд 5 дахь сонголтоор IBK Industrial Bank-д элсэж байсан. Жин Ли саяхан MHN Sports телевизэд өгсөн ярилцлагадаа монголын талаар ярьсан байна. Тэрбээр “Монгол хэтэрхий хүйтэн байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт өдөртөө хасах 10 градус хүрч, шөнөдөө хасах 20 градус дөхсөн хүйтний улирал тохиож байна. Монголд орчин нь Солонгос шиг тийм ч таатай биш. Өдөр бүр машинууд маш ихээр түгжирдэг” хэмээжээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж байна.
Түүний хувьд Солонгосын үндэсний спортын 105 дугаар их наадмын дараа түр завсарлага авах үеэр түүний төлөөлөгч түүнд “Монголын лигт тоглогч хайж байна” гэж мэдэгдсэний дагуу монголын лигтээ холбогдож байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.