Нийгэм мэдээ

Сүхбаатарт суудлын машин осолдож, 42 настай эрэгтэй гэмтжээ

Өчигдөр буюу /2025-08-27/-ны өдөр Сүхбаатар аймагт автомашин осолдож 42 настай эрэгтэй биедээ гэмтэл авсан байна.

Энэ талаар ОБЕГ-аас "Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум Шинэбулаг баг /аймгийн төвөөс зүүн хойд  зүгт 9 км/ суудлын автомашин онхолдож, жолооч нь автомашинаасаа гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 11:00 цагт хүлээн авсан.  

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход  “Тоёота ландкруйзер 80” загварын суудлын автомашин онхолдож, жолооч М/42 настай, эрэгтэй/ автомашиныхаа жолооны хүрд болон суудлын завсар хавчуулагдсан байсныг 7 минут ажиллан гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт эсэн мэнд хүлээлгэн өгсөн" хэмээсэн юм.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button