ЭДИЙН ЗАСАГ
Уул уурхайн биржээр хагас антрацит нүүрс арилжаална

Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр мягмар гарагийн арилжаагаар “Их Говь Энержи” компани анх удаа хагас антрацит нүүрсний арилжааг хийхээр болжээ.
Хагас антрацит нүүрсний төрөл нь хамгийн хэврэг буюу шатаахад өндөр дулаан үүсгэдэг онцлогтой. Антрацит нь нь хамгийн цэвэр нүүрс гэж нэрлэгддэг бөгөөд утаа бага гаргадаг.
Уул уурхайн биржээр энэ төрлийн нүүрс экспортоор төдийлөн арилжаалагдаж байгаагүй бөгөөд ирэх сарын эхний долоо хоногт тус компани хагас антрацит нүүрсний дуудлага худалдааг зохион байгуулахаар болсон байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.