Улс төрийн мэдээ

О.Цогтгэрэл одоо Г.Занданшатартай эвсвэл “АН өөрчлөгджээ” гэж хөөрсөн бүгдийн НҮҮРИЙГ ТҮЛНЭ

Ардчилсан намын дарга, О.Цогтгэрэл. Одоо тэр Г.Занданшатарын Засгийн газарт эвсэнэ. Тэгнэ гэж өөрийн амаар ч хэлчихсэн, урьдаас зурагдсан зураг бас ийм байв.

С.Эрдэнээс хойших Ардчилсан намын даргын сонгууль хэрхэн явагдаж байсныг санавал энэ хачин жигтэй эвлэрэл, эв найрамдал бүхий онцлогтой. Бас шүүмжлэгчид байхгүй. АН-ын талаар бичдэг, ярьдаг бүх талууд энэ удаа “Бүх зүйл сайхан боллоо” гэж, онц дүн тавьж байгаа. Тэдний дунд анхнаасаа О.Цогтгэрэлийг намын дарга болгохоор эрх баригчидтай тохирч авсныг сайтар мэдэж байсан хүмүүс ч бий гэдгийг хэлэх хэрэгтэй.

О.Цогтгэрэлийн ард Ерөнхийлөгчийн фракц, Ц.Элбэгдорж, С.Баярцогт нарын дэмжлэгээс гадна “Тэсо” группийн мөнгө байв. ҮБХ-ын гишүүн тус бүрд 30-40 сая төгрөг тараахаар бэлтгэсэн гэх мэдээлэл сошиалд бичигдсэн дороо устаад алга болсон.

Үндсэндээ намрын чуулган эхлэхээс өмнө сөрөг хүчний намаа цэгцэлж авах сонирхол МАН-д байсан уу, байсан. Өглөө сэрээд үүр цүүрээр үнэн худлын тухай пост бичдэг Л.Оюун-Эрдэнийн толгойд юу эргэлдэж байгааг таашгүй. Намынхаа их хурлаар тэр тамгаа өгдөг юм гэхэд Засгийн газрыг огцруулах төлөвлөгөө зурах бол наад захын таамаг.

Тийм учраас намрын улс төрд бэлтгэж Г.Занданшатарын Засгийн газар тогтвортой орших, тогтож үлдэхийн тулд АН-ын даргыг янзалж авлаа.

Энэ ойлголцлоор УИХ дахь АН-ын бүлгийг одоо Л.Гантөмөр даргалах чигтэй. О.Цогтгэрэлээс албан тушаалыг нь авна гэж тохироод тэр ҮБХ-ны хурлыг Их хуралтай нь гурав хоногийн зайтай тааруулж, товлон зарлаж өгсөн.

Харин О.Цогтгэрэлийг намын дарга болгох, Л.Гантөмөрийг огцруулах гэж халуун намраас хойш акцалж яваа О.Амгаланбаатар ҮБХ-г удирдсан.

“Жэнко” Х.Баттулгын фракцаас хэн ч дэвшиж, өрсөлдөж чадаагүй. Өрсөлдөнө гэсэн Л.Мөнхбаясгалангийн тухай яриа боловсрол гэж диплом мөн үү, биш үү гэдэгтээ тултал хадуурч хэлэлцэгдсэн. Ө.Шижирт 10 минутын өмнө 200 сая төгрөгийн дэнчингийн талаар дуулгаж (өөрийнх нь хэлснээр), хяссан.

Ингээд л сонгуульдсан. 2-3 шаттай явагдана гэж мэдээлээд байсан ч Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа хоёр эхний давааны цаана нэрээ татацгааснаар О.Цогтгэрэл ногоон гэрлээр сонгогдож байгаа юм. Энэ дундуур Б.Отгонбат гэж залуу өөртөө сайтар пиар хийж, нэр дэвшигчдийг бас ихээхэн инклюзив харагдуулж өгсөн. Туршлагатай нь ч, залуу нь ч, баруунд боловсрол эзэмшсэн нь ч, бизнесмен нь ч, эрэгтэй нь ч эмэгтэй нь ч өрсөлдлөө, сайхан боллоо гэсэн имиж бүрдсэн үү, бүрдсэн.

Харин О.Цогтгэрэл дээр С.Баярцогт, Б.Хурцаас эхлээд хамгийн томчууд бүгд нэгдчихсэн байсныг түрүү долоо хоногт хэдийнэ мэдэцгээсэн билээ.

Сүүлдээ Х.Баттулгын фракцынхан ч Ж.Баярмааг дэмжих, одоо О.Цогтгэрэлд баяр хүргэх байдлаар намаа нэгдмэл харагдуулж байна.

Харин одоо О.Цогтгэрэл мэтгэлцэхдээ хэлсэнчлэн, Засгийн газарт эвсэх тохироотой. Тэгж Ерөнхий сайд атлаа намын дарга болж чадахгүй ч байж мэдэх эмзэг сулхан Г.Занданшатарын Засгийн газрыг тулж, бэхжүүлж өгнө. Хариу шангаа ч Ерөнхийлөгчтэй уулзан тохирсон гэж дуулдсан, өмнө нь хэдэнтэй бичсэн.

Нэг л логик хэн хүний хөх инээдийг хүргэх вий.

МАН-ын Бага хурал Л.Оюун-Эрдэнийн асуудлыг хэлэлцээд, АН-ыг Засгийн газраас “хөөсөн”.

Харин Л.Гантөмөр үүндээ хариуцлага хүлээж, өөрийн хүслээр огцорч байгаа.

Гэтэл дараагийн дарга нь тамгаа авангуутаа эргээд МАН-тай эвсэнэ, хөнжил нэгтгэнэ гэхээр өнгөрсөн хэдэн сард чухам Монголын улс төрд юу болж өнгөрсөн юм бэ гэдгийг эрхгүй бодоход, тунгаахад хүрнэ ээ.

Тэгэхээр АН бол өнөөдөртөө МАН-ын Засгийн газрыг хамгаалах уу, сөнөөх үү гэдгийг шийддэг улс төрийн хүчин болчихсон байгааг юун түрүүнд анзаарч болох юм.

Л.Гантөмөр засагт байхдаа Л.Оюун-Эрдэнэд хир халдаадаггүй, Засгийн газрыг шүүмжилж дуугарсан гишүүддээ арга хэмжээ авна гэж сануулдаг байлаа.

МАН Л.Оюун-Эрдэнийн асуудлыг хэлэлцэнгүүтээ АН-ыг нь гаргачихсан. Ингээд МАН-ыг өмөөрөх шаардлагагүй болсон АН-ынхан О.Цогтгэрэлээр бүлгээ удирдуулж, Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх тогтоолд санал өгөхгүй хаяж гарснаар тэр Засгийн газар бүхэлдээ унаж, “данх”-ыг улс төрөөс зайлуулсан.

Харин одоо Г.Занданшатарын Засгийн газрыг хүчитгэх, хамгаалахын тулд дахиад АН-ын 42 суудал, тэдний кноп хэрэгтэй юу, хэрэгтэй.   

Тиймээс одоо О.Цогтгэрэл Ардчилсан намынхны ичих нүүрийг элгэнд нааж, Засгийн газарт эвсэхийг дэмжигчид нь эсэргүүцэх ёстой. Эс тэгвэл ардчилсан биш ардын нам шиг үгсэн тохирдог байдлаар, ямар ч өрсөлдөөнгүй сонгуульдахад нь “Шударга байлаа, нэгдлээ, хүчирхэгжлээ” гэж баярын хундага өргөсөн, сошиалд бичсэн, бичүүлсэн бүх хүмүүсийн нүүр түлэгдэнэ. Адаглаад Ж.Баярмаа юу гэж дуугарахыг одоо хүлээнэ.

Нэг ёсондоо О.Цогтгэрэл АН-ыг аврах уу, МАН-ын халаасанд аваачиж хийх үү гэдгийг л гярхай ажиглах ёстой. Эдгээрийг намрын улс төр, үйл явдал, илэрхийлэгдсэн байр суурь бүгд өөрсдөө үзүүлнэ.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 1, 2025 08:29

Танай сайт мөнгө аваагүй болоод ингэж ард түмний тархи угааж байгаа юм уу?

Зочизочинзочин
Зочизочинзочин
9 сар 1, 2025 10:34

Монголчууд хамтрах ёстой. Сөрөг хүчин гэдэг бол цөөхөн хэдэн монголчуудыг хаг�##�ах арга

Зочин
Зочин
9 сар 1, 2025 11:19

Төр засгаас улс орны хэмжээнд хэрэгжүүлж бга хэрэгжүүлэхээр төлөвлсөн том бүтээн байгуул�##�т иргэдрүү чиглэсэн арга хэмжээнүүд хурдан шуурхай урагшилмаар бна гэтэл чинийхээр бол АН ын хэдэн нөхдүүд танхимын буланд бөөгнөрч суучихаад засгийн ажилыг гацаагаад сууцгааж байх ёстойм бна л даа .Нийслэлчүүд бид энэ гамшиг болсон утаа түгжирлээс тарчиг амьдр�##�аас 1 өдрийн өмнө ч болов с�##�маар бна Eгүүрийн сэтгүүлч чи хэний захи�##�гаар ингэж ч�##�чих болов. АНын замыг чи заахуу

Холбоотой мэдээ

Back to top button