ЭДИЙН ЗАСАГ
Алтны ханш өсөж, түүхэн дээд түвшиндээ хүрлээ

Энэ оны 4-р сард алтны ханш оны хамгийн өндөр түвшинд буюу унц нь 3480.56 ам.долларт хүрч байсан билээ. 8-р сард алтны ханш дахин өсөж 3486.23 ам.долларт хүрэв.
Сарын хугацаанд 74.90 ам.доллар, оны эхний хагас жилийн дотор 556 ам.доллароор, сүүлийн 5 жилийн дотор 1506 ам.доллароор тус тус өссөг үзүүлэлттэй байна. Эдийн засагчдын үзэж буйгаар энэ байдлаараа 12-р сар гэхэд унц алтны ханш 3551 ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна.
Алтны үнийн өсөлтөөс гадна мөнгө сүүлийн 14 жилийн хамгийн өндөр ханшдаа хүрээд байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.