НИЙГЭМСурвалжилга

Сурвалжилга: 920 хүүхдийн багтаамжтай сургуульд 4300 хүүхэд элсэж, нэг ширээнд гурвуулaa сууж байна

Нийслэлийн Ерөнхий боловсролын 130-р сургууль 920 хүүхдийн багтаамжтайгаар ашиглалтад орсон. Гэтэл энэ хичээлийн жилд 4.7 дахин их буюу 4300 хүүхэд элсээд байна. Угтаа нэг ангид 30-35 хүүхэд хичээллэвэл зохимжтой гэх стандарт байдаг. Гэтэл эл сургуулийн нэг ангид 66 хүртэлх хүүхэд суралцаж байна. Иймд бид тус сургуулиас мэдээллийн сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.

Өдрийн 13.10 минут. Хоёр ээлжээр сургалтынхаа үйл ажиллагааг явуулдаг 130 дугаар сургуулийн хоёрдугаар ээлжийн хичээл эхлэх хонх дуугарлаа. Энэ сургуулийн хамгийн олон сурагчтай ангиудын нэг болох Г.Батболд багштай 6г анги 65 хүүхэдтэйгээр гурав дахь өдрөө угтаж байна. Өнгөрсөн жил тавдугаар анги төгсөхдөө 55 хүүхэдтэй байсан ч хувийн сургуулийн төлбөр өндөр болсон гэх шалтгаанаар 10 сурагч нэмэгдэн орж ирсэн байна. Ингэснээр тус ангийн сурагчид ширээндээ гуравлан сууж, зарим нь сандал нэмж ирэхийг хүлээн ширээнийхээ ард зогсож байсан юм.

-М.Болд-Эрдэнэ: Онц сурч л байвал ангид хэдэн хүүхэд байсан ч яах вэ дээ-

Зуны гурван сар амраад хичээлдээ ортол ангийн сурагчийн тоо 65 болчихсон байсан. Их гайхсан шүү. Ганц манай анги ч биш бусад бүх бүлгүүд олон хүүхэдтэй байгаа гэж сонссон. Гэхдээ ангидаа олон найзтай байх нь сайхан ч хичээл суралцахад бол хүндрэлтэй. Чимээ шуугиан ихтэй болохоор анхаарал төвлөрөхгүй байсан. Өчигдөр нэг ширээнд гурвуулаа суусан. Харин өнөөдөр би сандалгүй л ширээнийхээ ард зогсож байна. Сандалтай болтлоо зогсоод ч гэсэн хичээлээ хийнэ ээ. Ер нь онц сурч л байвал хэдэн хүүхэдтэй нэг анги байх нь хамаагүй л санагдаж байна.

-М.Амундра: 65 хүүхэдтэй нэг ангид суухад чимээ ихтэй. Мөн дүрэмт хувцсаа бүрэн өмсөхөд халууцаж, амьсгалахад хэцүү, бүгчим санагдсан-

Өнгөрсөн жил тавдугаар ангиа төгсөхдөө 55-уулаа байсан. Гэтэл энэ хичээлийн жилд 65 болоод нэмэгдчихсэн. Таны харж байгаачлан бид нэг ширээндээ гурвуулаа сууж байна. Өнгөрсөн жил бол нэг ширээнд хоёулаа суугаад л хичээлдээ оролцдог байсан юм шүү дээ. Гэхдээ бусад сургуулиуд ч гэсэн анги дүүргэлт нь ийм байгаа гэж сонссон. Тиймээс хэцүү гэж бодохгүй байна. Гурван сандалтай бол нэг ширээнд гурвуулаа суух тийм ч хэцүү биш л санагдаж байна. Мөн манай ангийн бусад хүүхдүүд нэмэлтээр оруулж ирсэн хуучин ширээ, сандал дээр сууж байгаа.

Олуулаа байхад сандал ширээ хүрэлцэхгүй, шуугиан ихтэй. Үүнээс гадна олон хүн амьсгалж байгаа тул агаар гэх зүйл бараг байхгүй. Өчигдөр л гэхэд дүрэмт хувцсаа бүрнээр нь өмсөөд суухад маш их халууцсан. Бүр хөлс гараад, онцгүй санагдсан. Өнөөдөр поло цамцаа өмсөөд ирсэн болохоор арай тухтай байна.

-6г ангийн АУБ Г.Батболд: Нэг ангид 65 хүүхэд суралцана гэдэг их тоо. Гэхдээ хүүхдийн тоо олон байна гэж халшрах эрх бидэнд байхгүй-

Би сургуулиа төгсөөд таван жил болж байна. Монгол хэл, Уран зохиол, Монгол бичгийн хичээл заадаг. Энэ жил анх удаагаа анги дааж авсан. Цэцгээр булуулсан сайхан өдрүүд өнгөрч байна. Олон хүүхдүүдтэй болсон юм шиг л мэдрэмж төрсөн. Гэхдээ хариуцлагын сигнал ч мөн хамт ирлээ. Энд суралцаж байгаа хүүхдүүдийн сургуулийн орчин дахь эрүүл, аюулгүй байдал бүгд надтай холбоотой болсон гэсэн үг шүү дээ.

Нэг ангид 65 хүүхэд суралцана гэдэг их тоо. Гэхдээ хүүхдийн тоо олон байна гэж халшрах эрх бидэнд байхгүй, аль болох боломжит хувилбарыг ашиглан хичээлийн цагийг хүүхэд бүрт тэгш хүртээмжтэй байх тал дээр ажиллах бодолтой байна. Эцэг эхчүүдийн зүгээс нэг ангид олон хүүхэд тохой залган сууж байгаад бухимдалтай байгаа. Өөр бүлэг болгон хуваах хэрэгтэй гэх саналууд ч ирсээр байгаа. Гэтэл сургуулийн зүгээс анги хуваах, өөр анги танхимд шилжүүлэн суулгах талаар хэлээгүй. Тиймээс яг энэ хэвээрээ л хичээлийн жилийг өнгөрүүлэх байх.

Яг өнөөдрийн байдлаар гурав дөрвөн хүүхэд сандалгүй байна. Өнөөдөртөө ширээ, сандлын дутагдлыг сургуулийн зүгээс шийдвэрлэж өгөх байх гэж бодож байна.


130-р сургууль 1-12 дугаар ангийн 83 бүлэгтэй. Үүнээс дунд ангийн 27 бүлэг нь 43-66 хүүхдийн дүүргэлттэй байна.


-Сургуулийн захирал: Хувийн сургуулиуд төлбөрөө нэмсэн гэх шалтгаанаар шилжин ирж байгаа хүүхдүүд олон байна. Сургуулийн ачаалал 4.7 дахин нэмэгдсэн буюу 4300 сурагчтайгаар хичээлийн шинэ жилээ эхлүүллээ-

Анх 920 хүүхдийн суудалтайгаар баригдсан сургууль шүү дээ. Гэтэл одоо 4000 гаруй хүүхэд элсчихсэн байна. Ачаалал 4.7 дахин нэмэгдчихсэн гэсэн үг. Мөн сургуульд орох хүсэлтэй 300 гаруй хүүхдийн өргөдөл миний ширээн дээр бий. Ойрын үед тэдгээр өргөдөл, хүсэлтүүдэд хариу өгөх, шийдвэрлэх ажлыг л хийж сууна. Гар утасны дуудлагаа бол авахгүй л байгаа, үнэнийг хэлэхэд.

Ачаалал яагаад их байна вэ гэхээр, манай Хан-Уул дүүргийн 15, 18 дугаар хороо бол шинэ суурьшлын бүс. 22 давхартай орон сууцны барилга маш олон баригдсан. Гэтэл төрийн өмчийн ганцхан сургууль байна шүү дээ. Яг үнэнийг хэлэхэд түрээсэлж суугаа болон айлд амьдарч байгаа хүүхдүүдээ элсүүлж чадаагүй. Оршин суугаа хаяг, орон байр нь өөрийнх нь буюу ордерыг нь нягталж байж л бүртгэж оруулж буй.

Одоогоор сургуулийн хэмжээнд 1-12 дугаар ангийн 83 бүлэг хичээллэж байгаа бөгөөд бүгд 50 дээш хүүхдийн дүүргэлттэй. Хамгийн дээд талдаа 66 хүүхэд нэг ангид суралцаж байна. 70 хүргэчихгүй юм шүү л гэж бодож байна. Гэхдээ нэгдүгээр ангиас бусад үндсэн харьяаллын хүүхэд суралцахаар ирвэл бид сургахаас өөр аргагүй. Харин төрийн зохицуулалтаар Нийслэлийн ЕБ-ын 75 дугаар сургууль руу нэгдүгээр ангийг хуваарилсан. Өнөөдөр л гэхэд 75 дугаар сургуулийн захирал руу "Манай хороонд бүртгэлтэй нэгдүгээр ангийн хүүхдүүд очиж байна уу" гээд ярилаа. Гэтэл "нэг анги ч дүүрэхгүй байна. 30 гаруйхан хүүхэдтэй" гэх хариулт өгч байна.

Манай сургууль дээр ирж байгаа өргөдлүүдийн дийлэнх нь "ах, эгч нь энэ сургуульд сурдаг тул дүүг нь хамт сургамаар байна" гэх утгатай. Тэдгээр хүүхдүүдийг би аваагүй л байж байна. Харин шилжин ирж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь хувийн сургуулийн төлбөр өндөр байна, үнийг нь дийлэхгүй байна гэх шалтгаантай.

Түрээсийн байранд тал хүүхдүүдээ хичээллүүлье гэхээр хэд хэдэн бэрхшээл тулгараад буй.

  • Нэгт. Ойрхон түрээс олдохгүй. Ойр хавийн оршин суугчид хотхондоо хүүхэд оруулахгүй гэх байр суурьтай.
  • Хоёрт. Сургуулийнхаа ачааллыг багасгаад хол ч гэсэн түрээсэнд хүүхдүүдээ хичээллүүлье гэхэд ар гэрт нь хүндрэл тулгарчихдаг. Гэрээсээ хол хүүхдээ сургана гэдэг гэр бүлийн нэг гишүүн ажил эрхлэхгүйгээр хүүхэд зөөхөд л анхаарна гэсэн үг шүү дээ.

Харин багш нарын хувьд хүрэлцээтэй. 55-аас дээш хүүхэдтэй ангид хичээл зааж буйдаа төвөгшөөж байгаа нь нэгээхэн ч үгүй. Бүгд өөр өөрсдийн ажлаа чамбай хийж, хичээлийн цагийг үр дүнтэй өнгөрүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Үүнээс гадна суух сандал, ширээ өнгөрсөн жилүүдийнхийг бодвол хүртээмжтэй болсон.

-Нийгмийн ажилтан Э.Ганзориг: Сурагчид олон байгаатай холбоотойгоор түрээсийн байранд шилжүүлье гэхэд хүүхдийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй-

Манай сургууль 2020 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй. Жил ирэх тусам хүүхдийн тоо олширсоор өдгөө 4300 хүүхэд элсчихсэн байна. Цаашид хэрхэн нэмэгдэхийг таашгүй. Үнэхээр оршин суух хаяг нь манай хороод бол нэмж элсүүлэхээс өөр аргагүй болдог л доо. Одоогоор сургуулийн хэмжээнд 42 анги, дөрвөн сургалтын танхимд хүүхдүүд суралцаж байна.

Хүүхдүүд олон байгаатай холбоотойгоор түрээсийн байранд шилжүүлье гэхэд хүүхдийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй болчихдог. Иймд одоогийн нөөц боломжоо ашиглан сургалтын үйл ажиллагаагаа явуулахаас өөр аргагүй.


Улсын сургууль, цэцэрлэгийн анги дүүргэлтийн бодит нөхцөл байдлыг Нийслэлийн ерөнхий боловсролын 130-р сургуулиас уншигч та бүхэн харлаа. Газрын цоорхой хармагцаа өндөр харш сүндэрлүүлчхээд дэргэд нь сургууль барьж өгдөггүйн "гай" энд нүүрлэлээ.

Сэлүүхэн ч биш эгнүүлэн тавьсан ширээний хооронд хоёр хүүхэд зөрөх зайгүй танхимд 60-70 хүүхэд суралцана гэдэг амаргүй. Мөн энэ тооны хүүхдүүдэд нэг багш тэгш хүртээмжтэйгээр хичээл зааж, ойлгуулах боломж бий юу. Удахгүй өвөл болдгоороо болж, ханиад томуу хавтгайрна. Тэгвэл нэг хүүхэд томуугийн вирустэй ангид орж ирэхэд хэчнээн амны хаалт зүүж, дархлаажуулалт хийсэн ч дэгдэлтийг хүч хүрэхгүй л болов уу. Ниргэсэн хойно нь хашхирахгүйгээр ачаалалтай, хүчин чадал нь хэтийдсэн Улсын сургуулиудынхаа асуудлыг шийдье П.Наранбаяр сайд аа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
41 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 3, 2025 08:15

130 chin Corporate-n urd bdg bzde ter havid bituu shiguu barigdsn barilga surtei2 nertei hothonuud gants surguuli ch barichij chdhgu. Uuln yg standard l surguuli hargddg. Hun amiin het shiguu baidlaas l iim ym bolj bgaa ym.

Зочин
Зочин
9 сар 3, 2025 08:18

Зочин

Змапочин
Змапочин
9 сар 3, 2025 08:23

Хулгайн хөрөнгө хурааж ирээдүйдээ зарцуулаач м�##�нуудаа

Зочин
Зочин
9 сар 3, 2025 08:26

Манайх Хан-уул 18-р хороонд амьдардаг, улсын сургуульгүйгээс 3 хүүхдээ тус 130-р сургууль руу харья�##��##�ын дагуу шилжүүлсэн, гэвч энэ сур-ийн ача�##��##� үнэндээ их байна, дунд анги 70 хүүхэдтэй байна, хүүхдүүд багтахгүй анги нь бөгчим Яаж энэ байдлаар хөөрхий хүүхдүүд хичээллэнээ.

Зочин
Зочин
9 сар 3, 2025 09:35

ЛАЛАР ГЭЖ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ЖИНХЭНЭ ДАМПУУРАЛ ГЭЖ ЭНЭ ШҮҮ ЯМАР Ч ЧАДВАРГҮЙ САЙДТАЙ ЭНЭ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ БОЛНО ХУВИЙН ЭРХ АШГИЙГ НЭГДҮГЭЭРТ ТАВЬЖ ШИРЭЭ САНДЛЫН ТӨЛӨӨХ МАРОФОНД ЯЛАГЧ БОЛОХ ГЭЭД ГҮЙЛДЭНЭ.САЙДЫН СУУДАЛ АВАХААРАА ХӨРӨНГӨ НЬ ОГЦОМ ӨСНӨ. ЭНЭ НЭГ АНГИД 60 ,70 ЧИХСЭНИЙ ГОРЫГ БЯЦХАН ҮРС АМСАНА ШҮҮ АРАЙ О БАЙНА ШҮҮ ЯРВАЙСАН ДАРГЫН ДҮРД ХУВИРСАН ЭДГЭЭР ГӨЛӨГНҮҮДИЙХЭЭ УЧРЫН НЬ ОЛООЧЭЭ ОДОО ХУВИЙН АМБИЦАА БОЛИОЧЭЭ ЦАДАЖ ХАНАХ БОЛООГҮЙ ЮМ УУ? СУРГУУЛЬ БАЙТУГАЙГ БОЛГОР МӨНГИЙГ ХУЛГАЙЛААД АЛ РУУГАА ЧИХЭЭД БАЙХААР ИНГЭЖ БАЙГАА ЮМ ТҮЙ ПЯЗДА МУУ ҮГ ДУУСЛАА

Зочин
Зочин
9 сар 3, 2025 09:46

Анхнаасаа энэ хавьд ийм хороолол баригдаад хэдэн айлтай байна гэсэн суд�##�гаа хийгээд жаахан томхон сургууль барьчих л даа.

Зочин
Зочин
9 сар 3, 2025 10:05

Яана хүүхдүүд давхр�##�даж суух юм уу арайчдээ Наранбаяр Нямбаатар хоёроо та нар яг ийм сургуульд өөрсдийн хүүхдээ явуулаад үз тэд юу сурах вэ

Зочин
Зочин
9 сар 3, 2025 10:40

Нэг ангид 65 хүүхэд шахчихаад чанартай боловсрол өгнө гэж худлаа

Зочин
Зочин
9 сар 3, 2025 10:41

920 хүүхдийн зориул�##�ттай сургуульд 4300 хүүхэд элсүүлнэ гэдэг хүүхдүүдээ зовоож байгаа хэрэг

Зочин
Зочин
9 сар 3, 2025 10:41

Манай хүүхэд гэртээ ирээд "анхаар�##� төвлөрөхгүй байна" гэж хэлдэг, үнэхээр өрөвдмөөр

Зочин
Зочин
9 сар 3, 2025 10:41

Хүүхдүүдээ боловсролд бус, бөөнөөр нь хичээлд шахаж суулгахыг л боддог төрийн бодлого буруу байна

Зочин
Зочин
9 сар 3, 2025 10:41

Өвөл болоход 60-70 хүүхэдтэй ангиуд х�##�дварын голомт л болно

Зочин
Зочин
9 сар 3, 2025 10:41

Багш нь хичнээн хичээгээд хүүхэд бүрт хүрч чадахгүй нь ойлгомжтой

Зочин
Зочин
9 сар 3, 2025 10:41

Эцэг эх бид төлбөрийн боломжгүйгээс хувийн сургуульд явуулж чадахгүй, гэтэл улсын сургууль ийм байд�##�тай

Зочин
Зочин
9 сар 3, 2025 10:41

Хүүхэд маань өдөр бүр санд�##� ширээний асуудлаас болж бухимдаж байна

Зочин
Зочин
9 сар 3, 2025 10:41

Шинэ орон сууц барьчихаад сургуулийн асуудлыг шийдэхгүй байгаа төрийн бодлого маш �##�даа

Зочин
Зочин
9 сар 3, 2025 10:41

Энэ хүүхдүүд ирээдүйд өрсөлдөх чадваргүй болох нь, боловсролын тэгш боломж �##�га

Зочин
Зочин
9 сар 3, 2025 10:41

Хүүхдээ өглөө бүр шахц�##�даан дунд хичээлд нь оруулж байгаа нь аймшигтай

Зочин
Зочин
9 сар 3, 2025 10:41

3 хүүхэд нэг ширээнд суух нь нуруу, нүдний эрүүл мэндэд хортой

Зочин
Зочин
9 сар 3, 2025 10:41

Ангид ороход агааргүй, маск зүүсэн ч дэм �##�га

Зочин
Зочин
9 сар 3, 2025 10:41

Бид татвараа төлдөг, харин төр хүүхдэд минь анги танхим нийлүүлж чаддаггүй

Зочин
Зочин
9 сар 3, 2025 10:42

Хичээл эхлээд гуравхан өдөр болоход хүүхэд маань ядарч туйлдаж байна

Зочин
Зочин
9 сар 3, 2025 10:42

Багш нарын нуруун дээр бүх ачаа буусан байхад удирдлага шийдэлгүй хэвээр

Зочин
Зочин
9 сар 3, 2025 10:42

Хүүхдүүд зогсож хичээллэнэ гэдэг 2025 онд баймаар зүйл биш

Зочин
Зочин
9 сар 3, 2025 10:42

75 дугаар сургуульд анги дүүрэхгүй байхад энд 66 хүүхэдтэй гэдэг зохион байгуул�##�тын �##�даа

Зочин
Зочин
9 сар 3, 2025 10:42

Хувийн сургуулийн төлбөр өссөн хариуцлагыг улсын сургууль дангаараа үүрэх ёсгүй

Зочин
Зочин
9 сар 3, 2025 10:42

Сург�##�тын чанар доошилж байхад тайлбар л яваад шийдэл �##�га

Зочин
Зочин
9 сар 3, 2025 10:42

Хүүхдийн маань дэвтэр ширээн дээр багтахгүй, бичгийн чадварт нь нөлөөлж байна

Зочин
Зочин
9 сар 3, 2025 10:42

Биеийн тамир, хооллолтын цаг хүртэл шахагдаж хүүхдүүд хөдөлгөөнгүй суудаг боллоо

Зочин
Зочин
9 сар 3, 2025 10:42

Нэг хүүхдийн асуудлыг сонсох минут ч багшид үлдэхгүй байна

Зочин
Зочин
9 сар 3, 2025 10:42

Өвөл томуу дэгдэхэд хэн хариуцлага хүлээх вэ

Зочин
Зочин
9 сар 3, 2025 10:42

Орон сууц барих хурдтайгаа дүйцэх сургуулийн төлөвлөлт �##�га

Зочин
Зочин
9 сар 3, 2025 10:42

Түрээсийн байранд хүүхдээ явуулахад аюулгүй байд�##� бүр ч эргэлзээтэй

Зочин
Зочин
9 сар 3, 2025 10:42

Хүүхдүүдийн сурах идэвх унтарч байгааг эцэг эх бид өдөр бүр харж байна

Зочин
Зочин
9 сар 3, 2025 10:42

Сургуулийн захиргаа хүчин чармайж байгаа ч дүүргийн, нийслэлийн шийдвэргүй бол нэмэргүй

Зочин
Зочин
9 сар 3, 2025 10:42

Хүүхдийн боловсрол бол үйлчилгээ биш эрх, энэ эрх зөрчигдөж байна

Зочин
Зочин
9 сар 3, 2025 10:42

Одоо шууд нэмэлт анги танхим, ээлжийн зохион байгуул�##�т, хөрөнгө мөнгийг шийдэхгүй бол оройтно

Зочин
Зочин
9 сар 3, 2025 10:46

Ойр хавид шинээр их орон сууц баригдаж байна . Шинээр сургууль бариж өгөөч 18 хороо Улсын сургуульгүй болохоор үнэхээр хүүхдүүүд сурч чадахгүй хэцүүхэн бнадаа.

Зочин
Зочин
9 сар 3, 2025 13:13

Ганцхан жижиг цонхтой ангид 64н хүүхэд чихэлдээд амьсг�##�ах ч агааргүй хөлсөө дуслуулаад сууж байна. Ийм орчинд хүүхэд эрүүл аюулгүй орчинд хичээллэх ямар ч боломжгүй. Бүхэл бүтэн улс байж наад захын хүүхдийн ийм асуудлаа шийдэж чадахгүй үнэхээр гутармаар дампуурцан юмаа.

Зочин
Зочин
9 сар 3, 2025 14:11

ene rapid, solaris, vega city, hunnu, academy, king tower, tokyo town geed hichneen olon orchin suugchidtai oron suutsnii horoololuud bj 1 2 sur

130-р сургуульд 2хүүхдээ сургаж байна????
130-р сургуульд 2хүүхдээ сургаж байна????
9 сар 3, 2025 15:23

Энэ т�##�аар мэдээлэл бэлтгэсэнд т�##�архлаа.Эцэг эхчүүд бид олуулаа 1111-т гомдол сан�##� гаргасан ч сургууль цэцэрлэг барих газар чөлөөлхөөр суд�##�ж бна гэдэг хариу өгсөн. Энд хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж бна.Энэ сургуульд хүү маань 6-р ангид 66хүүхэдтэп сур�##�цхаар хичээл эхэлсэн. Толгой нь чимээ шуугианд өвдсөн,их х�##�ууцаад 1ширээнд 3лаа суухаар багтахад хэцүү бна гээд ирж байна . Ойр хавтд хувийн сургуульд элсэлт дүүрчихсэн төдийгүй төлбөр 9.9саяаас 12,15сая үнээс дээш бна. Ийм байхад дундаж амьдр�##�тай байрныхаа зээлийг төлөөд хэрэглээндээ хүргэх гээд ц�##�ингаас ц�##�ингийн хооронд хичээж яваа гэр бүлүүд яах ёстой вэ?? Төр засагтаа гомдох юм...

Холбоотой мэдээ

Back to top button